Москвагийн  мужийн захирагчаар батлагдсан Сергей Шойгу гурван сарын хугацаанд өөрийн багийг бүрдүүлнэ . Ойрын саруудад буюу  албан ёсоор энэхүү албан тушаалд орохынхоо өмнө тэр Москва мужийн шинэ засгийн газрын бүрэлдэхүүнийг бүрдүүлэх төлөвтэй  байна.Сергей Шойгу  нь Борис Громовыг Холбооны Зөвлөлд  Москва мужийн гишүүнд нэр дэвшихэд   дэмжсэн юм. “12 жилийн хугацаанд тэр доод тал нь Москва мужийн сенаторын албан тушаалд суух гавъяатай  хүн гэж би үзэж байна” гэж Громов хэлжээ.Сергей Шойгу   Москва мужийн захирагчийн албан тушаалд 5-р сарын 11-нээс  эхэлж  ажиллана. Шинэ захирагчийн тангараг өргөх ёслол хүртэл  мужийг Борис Громов удирдана.

Гэрэл зураг