Нобелийн шагналтнууд   БНХАУ-ын дарга Ху Зиньтаод хандаж илгээсэн захидалдаа “Түвдийн соёл болон орчин үеийн Түвдийг “төдийлөн сайн ойлгодоггүй” тэд  Далай ламтай  яриа хэлэлцээ хиймээр эхлэхийг хүсчээ. Энэ тухай хятадын “Глобал таймс” сонин Нобелийн шагналтнуудын илгээлтийг тайлбарлахдаа, хятадын  эрх баригчдыг Далай ламтай үр дүнтэй  яриа хэлэлцэл хийж эхлэхийг  уриалсан гэж бичжээ.Шагналтнууд мэдэгдэхдээ,  “Түвдэд хүний эрхтэй холбоотой асуудал нь үргэлжлэн  хүндэрсээр  байна”. Сүүлийн үед  “зулын гол”  бологч лам нар  олонтоо гарч байгааг дурджээ. “Глобал таймс” тэмдэглэхдээ, зохиогчдын далд утгаар хэлээд байгаа шашны асуудал нь “Түвдэд “ байхгүй гэжээ. Хятад улс нь Тунис биш бөгөөд  зарим орнуудын хүсэн хүлээж байгаа “арабын хавар”  давтагдахгүй гэж “Глобал таймс” бичжээ.