Сибирийн өмнөд хэсгийн Буриад улсад гал түймэр дүрэлзэж байна. Долоо хоногийн эцсээр энэ БНУ – д түймрийн  12 голомт бүртгэгдсэн бөгөөд нийт 1,4  мянган га талбайг эзлээд байна гэж тус улсын ойн аж ахуйн  агентлагийн хэвлэлийн албанаас мэдээлэв.Монголын хилтэй зэргэлдээ Закаменский районд  ойн зургаан түймэр бүртгэгдсэн бөгөөд 60 гаруй га талбайг хамарчээ. Тэнд онцгой дэглэм тогтоогоод байна. Түймрийг унтраахаар 260 гаруй хүн ажиллаж  байна. Закаменский районд түймэрийг унтраахад шүхэрчдийг татан оруулаад байгаа тухай “Интерфакс” агентлаг уламжилжээ.