Нью-Йоркийн шүүх Виктор Бутагийн хэргээр шийдвэр гаргав.  Зэвсгийн наймаанд буруутгасан оросын бизнесменд 25 жил гянданд хорих ял оноохын хамт 15 сая долларын торгууль ноогдууллаа гэж “Оросын дуу хоолой” радиогийн сурвалжлагч баасан гаригт Нью-Йоркоос мэдээлэв. АНУ- ын шүүх түүнийг ялласан  бүх зүйл ангиудаар  тухайлбал, америкийн иргэдийг хөнөөх зорилготой гэсэн гэмт хэргийн  хуйвалдаанд  буруутган үзжээ. Шүүхийн  ял хатуу ч, нөгөөтэйгүүр,  энэ нь уг зүйл  ангийн ялын доод хэмжээ аж. Прокурор бүх насааар нь  хорихыг шаардаж байв. Бут  хэргийг  хүлээсэнгүй.“Викторт өгсөн  ялын хугацаа нь прокурорын хотолгоо чадваргүй” гэдгийг харууллаа гэж сэтгүүлчдэд шүүгдэгчийн гэр бүл Алла Бут мэдэгдэв.“Миний үзэж байгаагаар,  энэ нь манай ялалт, Викторын ялалт болон түүний өмгөөлөгчийн ялалт” гэж тэр хэлэв.

Оросын иргэнийг 2008 оны 3-р сард Таиландад  баривчилж, 2010 онд тус улсаас АНУ руу авчирсан юм.Бутаг Бангкокд байхад янз бүрийн луйварын хэрэгт өдөөн хатгаж  байсан америкийн агентууд шүүх хурал дээр түүний эсрэг мэдүүлэг өгч байсан ч, прокурорууд Бутаг ямар нэгэн зэвсгийн наймаанд хамаатай болохыг нотлож чадаагүй. Бутагийн өмгөөлөгч нар АНУ-ын дээд шүүхэд давж заалдах бодолтой байна.