Орос улсад улс-төрийн системийн  шинэчлэл үргэлжилж байна.  Саяхан улс-төрийн намуудын бүртгэлийг нилээд хөнгөлсөн хуулийг баталсан юм.Пүрэв гаригт намын гадуурх Иргэдийн санаачилгуудын хороо байгуулагдсан тухай зарлав. Хороог  нэртэй улстөрч, ОХУ-ын сангийн сайд асан Алексей Кудрин  санаачлан байгуулжээ.Түүний ярьснаар, өнөөдөр Орос улсад өөрчлөлт шаардлагатай байгааг ухамсарлаж байгаа олон хүн  хорооны үйл ажиллагааг өргөнөөр  дэмжинэ гэдэгт найдаж байна.Шинэ бүтцийн бүрэлдэхүүнд оросын  олон улс төрчид, шинжээчид, олон нийтийн зүтгэлтэнүүд оржээ.

Ардчилсан хүчнүүдийг  иргэний нийгмийн нэгэн  төсөлд нэгтгэх   төлөвийнхөө тухай  Алексей Кудрин бүр нэгдүгээр сард мэдэгдэж байсан юм.Тэр үед тус улсад олон нийтийн  улстөрийн системийг ардчилахыг шаардсан  энхийн жагсаалуудын давалгаан болж өнгөрсөн юм.  Сангийн сайд асан тэр үед хийсэн мэдэгдэлдээ,  энэхүү нэгдэл нь нам байгуулахгүй, гэхдээ өөрийн өмнө улс төрийн чухал зорилтуудыг тавих болно гэж мэдэгдэж байсан юм. Кудрин пүрэв гаригт Иргэний  санаачлагуудын хороо байгуулагдсантай холбогдуулан  хийсэн мэдэгдэлдээ тэмдэглэхдээ

«Бид иргэний нийгмийн хүрээлэнгүүдийг хөгжүүлж, олон нийтийн байгууллагуудад  болон мэргэжлийн хүмүүст хүч чадлаа  хэрэгжүүлэхэд  нь туслахыг зорьж байна.  Бидэнд улстөрийн чухал асуудлуудаар байр сууриа илэрхийлж, энэ  улстөрийн системийг нээлттэй, цэвэр тунгалаг системээр  солих нь чухал байна. Ойрын үед бид цагдаа, шүүхийн системыг  сайжруулахад  чиглэгдсэн болон эрүүл мэндийн салбарын болон боловсролын байгууллагын үйлчилгээг  дээшлүүлэхтэй холбоотой төслүүдээ эхлэнэ» гэлээ.

Энэ хороог нам болгон өөрчлөхийг хараахан завдахгүй байна. Түүнчлэн, хороо сонгодог утгаараа сөрөг хүчний нэгдэл биш. Хороо нь түүний  үзэл санааг хүлээн зөвшөөрч байгаа хүмүүсээс  санхүүжих  болно. Гэхдээ гадаадаас биш гэж сангийн сайд асан Алексей Кудрин онцлон тэмдэглэв.

Алексей Кудрин  энэхүү төслийг яагаад байгуулсан  юм бэ, гэвэл энэ нь  нийгэмд төдийгүй, эрх баригчдад   эрэлт хэрэгцээтэй юм гэж хорооны гишүүн, оросын нэртэй улс төр судлаач Дмитрий Орешкин  үзээд «Парламентын болон ерөнхийлөгчийн  сонгуулиудаас үүдэх хариу үйлдэлүүдээс үзэхэд чанартай өөрчлөлт гарч эхэлж байна.  Үнэндээ гудамжны хувьсгалыг үнэхээрийн хүсмээргүй банйа. Эрх баригчид нь нилээд хэдэн хувилбартай баймаар.  Кудрин бол улстөрийн тэнцвэрийг хадгалахад нөлөөлөх хоёрдагч бүлгийн төлөөлөгч гэж ойлгогдож байна. Ийм маягийн бүтэц нь  тун эрэлт  хэрэгцээтэй байна» гэлээ.

Иргэдийн санаачлагуудын    хороо байгуулагдсан нь Орос улсын  улс-төрийн системийн шинэчлэлийн замын эхний алхмуудын нэг болж байна.