Нэг жилийн өмнө болсон хүчтэй газар хөдлөлтийн дараа нээлттэй тэнгист хөвсөн японы загасчдын “Мару “ Номхон далайг гатлан, Хоккайдогоос Аляска хүрэн, тэнгисийн усны ёроолд суужээ.  Японы хөлөг онгоцыг америкийн эргийн хамгаалалтын моторт завь живүүлж орхисон тухай өнөөдөр Ассошейтед  пресс агентлаг мэдээлжээ. Загасчдын онгоцыг устгаснаа тэнгисийн хил хамгаалагчид, “хий үзэгдэх    хөлөг онгоц” нь байрлал тодорхойлоход нилээд аюул учруулж байсан гэж тайлбарлажээ.Нээлттэй далайд хөвөгч онгоцыг анх 3-р сарын сүүлээр Канадын тэнгисийн цэргийн хүчний харуулынхан  илрүүлсэн юм. Өмнө мэдээлж байснаар, загасчны онгоцыг олдсон тухай мэдээлллийн дараа   японы тал уг онгоцны эзнийг тогтоосон боловч, тэр гувчуурт  онгоцыг буцаан авах  хүсэлт гаргаагүй аж.  Америкийн эргийн  хамгаалалтын төлөөлөгчдийн үзэж байгаагаар, “Мару” онгоцны бүхээгт маш  бага хэмжээний  түлш   байсан бөгөөд ямар нэгэн ачаа тээшгүй байжээ. Түүнчлэн, газар хөдөлөтийн өмнө хөлөг онгоцыг хаягдалд тушаахаар төлөвлөж байжээ. Харин багийн бүрэлдэхүүний тухай  ямар нэгэн мэдээлэл ирээгүй байна.