Иракийн баривчлах зөвшөөрөл олгоод байгаа  дэд ерөнхийлөгч Тарик аль-Хашими тус улсад буцаж ирэхээр төлөвлөөд байна гэж түүний ойрын туслах Франс пресс агентлагт уламжилжээ. Туслахын мэдээлснээр, дэд ерөнхийлөгч түүнийг Иракд буцаж ирэхийг хүсэхгүй байгаа дайсны ажиллагааг үл хайхран ойрын үед иракийн Курдистанд хүрэлцэн ирэх аж. Дэд ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Медхат Абу Абдалла өөрийн зүгээс энэхүү мэдээллийг няцаав. “Энэхүү мэдээллийг бид эрс няцааж байна. Дэд ерөнхийлөгч бямба гаригт бүс нутгаар хийх айлчлалаа үргэлжлүүлэхийн тулд Саудын Арабаас мордоно гэж хэвлэлийн нарийн бичгийн дарга мэдээлэв.Өмнө нь мэдээлж байснаар, Аль-Хашими нь ням гаригт Катарт ирж, лхагва гаригт тэндээсээ Саудын Араб руу мордсон. Суннит аль-Хашими шиитын ерөнхий сайд Нури аль-Маликийн аль эртний өрсөлдөгч, харин түүнийг төрийн түшмэлүүдийн амийг хороох хуйвалдаанд буруутган,баривчлах зөвшөөрөл суннитын гол “Иракийя” эвсэл иракийн парламентын хуралдаанд оролцохоо зогсоосноос хойш хоёр хоногийн дараа өгчээ.