ОХУ-ын гадаад бодлого нууц үгүй бөгөөд АНД бүс нутгийн аль нэгний аюулгүй байдалд заналхийлэх зорилгогүй гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров  онцлон тэмдэглэв. Индонезийн Strategic Review сэтгүүлд гарсан нийтлэлдээ, дипломатч ОХУ нь АНД бүс нутгийн аль нэг орны аюулгүй байдалд заналхийлсэн хаалттай цэргийн эвсэл байгуулахад сонирхолгүй гэж мэдэгджээ. Харин бүс нутгийн бүх улс орнуудтай эдийн засгийн болон улстөрийн харилцан ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд Москва бэлэн байна гэж Лавров  цохон тэмдэглэжээ. Энх тайван, тогтвортой байдал болон нийтлэг хөгжин цэцэглэлт нь Орос улсын ази-номхон далайн бүс нутгийн чиглэлийн чухал зарчмыг тодорхойлж буй юм гэж сайд мэдэгдэжээ.