Хятад улсад  эртний эдлэлийн зар дээр  зардаг  “хуурамч” эдлэл хийдэг хэдэн арван хүн байдаг аж. “Эртний эд зүйлсийн” хуурамчуудын тухай мэдээлэл   гайхшрал төрүүлдэг  гэж “Артрона” гийн шинжээч ван Линьзяо мэдэгдлээ. Түүний ярьснаар хуурамч эдлэл хийх нь сүүлийн хорин жил Хятадад эртний эд зүйлсийг цуглуулах болсонтой холбоотой  газар авчээ.  Одоогийн байдлаар тус улсад 100 сая орчим  хүүчны эд зүйлийг цуглуулагч байгаа аж. Тэрч бүү хэл Хятад улс эртний цуглуулгаараа алдартай АНУ болон Их Британийг ардаа орхижээ.  Гадаадад хятадын эртний  эд зүйлийг сонирхон цуглуулагч нар багагүй байдаг юм. Хятадын зарим газруудад “хуурамч” эдлэлийг үйлдвэрлэх нууцыг дараа үедээ  өвлүүлдэг байна.   Зарим тохиолдолд эртний  эд зүйлсийн хуурамчийг дэлгэрүүлэх нь   орон нутгийн  эрх баригчдыг    “уламжлалт гар урлалыг ” хөгжүүлэх  бодлогод нөлөөлж байна. Эртний эд зүйлсийг хадгалан, арвижуулна  гэж хэзээ ямагт хэлж болох юм. Гэвч үйлдвэрлэгчээс худалдаж авсан “хуучинсаг” зүйл нь эртний үнэт эдлэлийн дэлгүрт хэд дахин өссөн үнэтэй, бас холбогдох бичиг баримттай байх нь ердийн зүйл болжээ. Хамгийн шуугиан тарьсан явдал нь, 2011 оны дуудлага худалдаан дээр З5 сая  доллароор зарагдасан  Ханий  удмын  хаан суудал нь  “артефакты” шинжээчдийн батлан хэлж байгаагаар  одоо үеийн бүтээл бөгөөд 80 мянган доллароос гарахгуй аж.