Одоо Москвагийн ойролцоо баригдаж байгаа ”Сколково” дахь шинэтгэлийн төв 2014 онд “Их наймын” зохион явагдах газар  болж мэднэ.  Орос  улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев засгийн  газарт  зохион байгуулалтын бүх асуудлуудыг даалгасан юм.

Хоёр жилийн дараа Орос улс “Их наймын” ДХУ –ыг тэргүүлэн  явуулна. Энэхүү албан бус чуулга уулзалт нь аж үйлдвэр хөгжсөн  ардчилсан гүрнүүдийн   нэгтгэж буй юм.  Уламжлал ёсоор бүлэгт  тэргүүлж байгаа орон,  улс орнуудын тэргүүн нар хүн төрөлхтөний  тулгамдсан асуудлуудыг явцын дунд  хэлэлцэх ДХУ -ыг  зохион явуулдаг юм.   

Орос улс сүүлйин үед эдийн засгийн шинэчлэлд маш их анхаарлаа төвлөрүлж буй юм.  Тиймээс Орос улсын ЗГ ДХУ -ыг Сколковогийн шинэтгэлийн хотод зохион явуулах нь зүйтэй гэж шийдвэрлэжээ.   Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев  тухайн үедээ энэхүү төвийг байгуулах  тухай санал тавьсныг дэмжсэн  юм: «Бидний хийж байгаа зүйлүүдийн хамгийн шилдэг  загварыг гарган тавих ёстой юм.  Тэр үед “Сколково” манай ажлуудын нэг үлгэр загвар  болох  болов уу гэж найдаж байна.  Тэнд үйл ажиллагаа нилээд идэвхитэй явж байгаа.  Үүнийг би муугүй санаа гэж болож байгаа. Сайхан зүйл болох ёстой» гэж хэлсэн.

Орос улсад шинэтгэлийн төвийг байгуулах шийдвэрийг  2010 оны хавар гаргасан.  Москвагаас холгүй  гудамж талбай, орон сууцны хорооллууд, сургуультай бүхэл бүтэн хотыг барьж  байгуулахаар төлөвлөж буй юм. Хамгийн чухал нь энд урьтал болсон таван чиглэлээр  лабораторууд, эрдэм-шинжилгээний болон инженерын  төвүүдийг байгуулах юм. Энэ нь био анагаах ухааны, IT /Ай –Ти/  , сансрын, эрчим хүчний болон цөмийн технологийн тухай яригдах юм.

“Сколково”шинэтгэлийн төсөлд оролцох саналаа 400 орчим компаниуд ирүүлээд байна. Тухайлбал, америкийн аварга   Intel,  Ciso болон  Boeing  болоод  финляндын Nokia , голландын Philips    шинэтгэлийн гэрээнд  гарын үсэг зураад байна.  Энд олон тэрбумын хөрөнгө оруулалтын  тухай яригдаж буй юм.  Түүнчлэн, шинэтгэлийн  төвийн бааз суурин дээр 2000 орчим оюутан суралцах   Сколковогийн их сургуулийг  байгуулах бөгөөд энд дэлхийн  тэргүүлэх их сургуулиудын профессорууд ирж лекц уншиж болно.

Сколковод улс-төрийн томоохон  чуулган уулзалтыг зохион явуулах нь Орос улсын хувьд шинэтгэл болон шинэчлэлийн салбарт амжилт дэвшилээ харуулах том боломж юм гэж “Сколково” сангийн  олон нийттэй харилцах албаны дэд ерөнхийлөгч Седа Пумпянская ярьж байна: «”Сколково” нь жинхэн олон улсын  төсөл болоод оросын хамгийн эрч хүчтэй    төслүүдийн нэг юм. “Их наймын” ДХУ –ыг Сколковод зохион явуулах нь Орос улсын  шинэтгэл болон шинэчлэлийн салбарыг харуулах болоод 2014 онд эрчимтэй баригдаж бэлэн болох Москва хотын нэг хэсэг – Сколково шинэтгэлийн хотын эхний үелзлийг харуулах асар том  боломж юм.  Бид ДХУ-ыг  амжилттай зохион явуулахын төлөө болон  Орос болоод “Сколково”гийн   хөгжил дэвшлийг  дэлхий нийтэд хүргэхэд бүхнээ зориулна» гэж хэллээ.

Өмнө нь 2006 онд “Их наймын” ДХУ-ыг Орос улс хүлээн авч, явуулж байсан юм. Тэр үед Санкт-Петербург хотод, Фины тохойн Стрельнад   болж өнгөрсөн юм. Энэхүү ордоны цогцолбор  нь 18 р зууны эхэнд  I Пётрын   хааны үед баригджээ.  Гадаадын зочид Оросын түүхтэй төдийгүй, түүний соёл урлагтай танилцаж, хааны ордны үзэсгэлэн төгөлдөртэй танилцсан юм.  Өнөөдөр Орос улсын ирээдүйг танилцуулах үе ирлээ.   Учир нь “Сколково” нь Орос улсыг ойрын 5-7 жилийн хугацаанд  дэлхийн шинэтгэлийн  технологийн лидер орнуудын тоонд гаргах сэхүүн зорилтуудыг тавьж буй юм.