Дэлхийн банкны таамагласнаар 2030 он гэхэд Хятадын нийт хүн амын 70 хувь нь хотуудад сүүх болно гэж энэ долоо хоногт Дэлхийн банкны ерөнхийлөгч Роберт Зелик мэдэгдлээ. Тэрээр өмнөд хятадын Хайнань арлын Боао хотод болсон эдийн засгийн форум дээр үг хэлжээ.

Роберт Зелик хятадын Давос гэгдсэн форум дээр үг хэлэхдээ хятадын засгийн газраас хүн ам,нөөц хот газарт төвлөрэх асуудлаар зөв бодлого явуулах ёстой гэж онцлов. Дэлхийн банкны шинжээчдийн дугнэсээр хүн амыг хот хөдөөгийн хооронд ахин хуваарьлах нь эдийн засгийн хөгжлийн шинэ боломж ба шинэ аюул сорилттой холбоотой. Оршин суугчид ба нөөц баялаг хот газарт төвлөрч байгаа нь Хятадын нийгэм-эдийн засгийн асуудлын нэг болсон гэж Москвагийн УИС-ийн дэргэдэх Ази, Африкийн орнуудын дээд сургуулийн орлогч захирал Андрей Карнеев «ОДХ» радиод ярилцлага өгөхдөө тэмдэглээд: «Дэлхийн хамтын нийгэмлэг ба жирийн хүмүс  Хятадад гарч байгаа өөрчлөлтийг тэр болгон зохих ёсоор үнэлэхгүй байна. Хятад бол газар тариалангийн улс хэмээн олон этгээд өнөө болтол үзэж байна. Өрийн хүмүсийн олонхи нь ийн саналтай байна. 2001 оны сүүлээр Хятадад хүн, нөөц хотод төвлөрэх хэмжээ анх удаа 50 хувиас давжээ. Ийн хурдац 2030 он гэхэд хөгжлийн таамаглалыг зохиох үндэс болсон байх. Таамаглал зөв байвал удахгуй Хятад танигдашгуй болтлоо өөрчлэгдэнэ» гэв.

Хотыг тэлж өргөжүлэх үйл явц эдийн засгийг өрнүүлэх боломж ба шинэ аюул сорилттой холбоотойг Андрей Карнеев зөвшөөрч байна. Хятадын эдийн засагчдын тооцоолсноор хотын шинэ оршин сүүгч дутам дэд бүтэцэд 100 мянган юань оруулахыг шаардаж байна. Ажиллах хүмүүс нэмэгдснээр экспортын ба дотоодын хэрэгцээний бараа таварын үйлдвэрлэл ергежих юм. Гэвч хүн ам ба нөөц баялаг хот газарт  хэт төвлөрэх нь экологийн эрсдлийг үүсгэж,  нийгмийн тогтвортой байдалд зохисгуй нөлөөлж мэднэ. Андрей Карнеевын хэлснээр бол одоо хятадын хөдөө эсэргүүцлийн санал хотынхоос илүү их гаарсан. Эндээс нүүсэн хүмүүс дүргүйцлээ том хотуудад авчирнэ: «Хөдөөгийн шилжин сүүгчид хотын амьдралын нөхцөлд дасах явдал нийгмийн асуудлуудыг хурцатгаж мэднэ. Хятадад улс төрийн ургальч үзэл гаарсан өнөө үед тэгж болзошгуй. Үүний хамт орлогын ялгаа улам нэмэгдэж, бус нутгийн тэнцүү бус байдал гаарах юм. Урьд улс төрийн захиргаадах систем эдгээр асуудлыг хяналтад авах боломж олгож байсан. Ургальч үзэлд шилжих загвар зарим асуудлыг улам ноцтой хурц болгох аюултай» гэж Карнеев хэллээ.

Их ардчиллын нөхцөлд аж төрж байгаа нийгэм хотын шинэ оршин сүүгч гэгчдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь одоогоор тодорхой биш байна. Хот тэлж өргөжиж байгаа нь иргэдийг бүртгэх системийг шинэчлэхэд гарцаагуй хүргэнэ. Шинэчлэхгүй бол хөдөөнөөс нууж ирсэн хүмүүс  эрхгүй шилжин сүүгч болж хувирч, нийгмийн түгшүүртэй байдлыг даамжруулна. Эрх баригчдаас хөдөөгийн байдлыг тогтворжуулахын тулд хөрөнге арга буюу гаргах юм.  Хөдөөгийн олон оршин сүүгч хотод шилжин сүүж байгаагаас гадна Хятадад хот хөдөөгийн оршин сүүгчдын амьжиргааны тувшин эрс ялгаатай юм.Энэ нь нийгмийн байдлыг тогтворгуй болгож мэдэх бас нэг хүчин зүйл билээ. Хүн, хуч  нөөц том хотод төвлөрөх нь  өсөлтийн өндөр хурдацыг дэмжих боловч, эл асуудлыг шийдвэрлэхэд тус дөхөм үзүүлэхгүй.