Засгийн газар ба автомашин үйлдвэрлэгчид үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулвал Оросын автомашины аж үйлдвэр улс орон ДХБ-д элсэхтэй холбогдон үүсэх бух асуудлыг шийдвэрлэх чадвартай болно гэж ерөнхий сайд Владимир Путин Тоьяттид Орос улс ДХБ-д элссэн нөхцөлд автомашины салбарыг хөгжүүлэх асуудлаар хийлгэсэн зөвлөлгөөн дээр мэдэгджээ.

Ерөнхий сайд мөн зөвлөлгөөний өмнө «Лада Ларгус» автомашиныг бөөнөөр үйлдвэрлэж эхлэх ёслолд оролцож, «Лада»,»Рено»,»Ниссан» зэрэг машин үйлдвэрлэж буй оросын лут том»ВАЗ» нэгдлийн дамжлагын ажиллагаантай танилцав. Энэ нь дэлхийн томоохон гурван авто үйлдвэрлэгчийн  хамтран хэрэгжүүлж байгаа өргөн цар хүрээтэй төсөл билээ. Төсөлд 400 сая евро төлөвлөжээ. ДХБ-д элссэн нөхцөлд дэлхийн томоохон гурван авто үйлдвэрлэгчтэй  хамтран ажиллах нь Орос улс ба Тольятти дахь оросын гол заводад чухал гэж АвтоВАЗ-ын удирдлага үзэж байна. «Рено»,» Ниссаны» үйлдвэрддуудад хэрэглэж буй угсрах, хянах шинэ арга зуйг  «Лада» машин уйлдвэрлэх бух дамжлагад ашиглах нь гаднаас оруулах автотехникийн хураамж багасах нөхцөлд зах зээлийн бусад этгээдтэй өрсөлдөх боломж олгоно.

Владимир Путин төрийн хэрэгцээнд  дан Орос Белорус,Казахстан  өөрөөр хэлвэл Эдийн засгийн нэгдсэн орон зайн хүрээнд үйлдвэрлэсэн машиныг худалдан авахыг улс орныхоо автомашины аж үйлдвэрийг дэмжих  нэгэн арга хэмжээний хувьд санаачлав: «Оросын төр засгийн ба орон нутгийн засаг захиргааны  бүх байгууллага,захиалагчид түүнчлэн холбооны улсын төсвөөс санхүүжүүлж байгаа үйлдвэрийн газрууд ойрын үед дан Эдийн засгийн нэгдсэн орон зайн хүрээнд үйлдвэрлэсэн машиныг худалдан авч эхлэх ёстой хэмээн үзэж байна. Энэ нь захиалгын үлэмж баталгаатай хэсэг» гэж Владимир Путин хэллээ.

Автомашин аж үйлдвэрийн хэмжээнд угсрах тухай урьдын хэлэлцээрүүдийн болзол 2018 он хүртэл өөрчлэгдэхгүй гэж ерөнхий сайд тэмдэглэв. Авто техникэд ногдуулах импортын хураамжийг хэдэн жилийн турш багасгах юм. Өөрөөр хэлвэл төрөөс ДХБ-д элссэн нөхцөлд Орос улсад ажиллаж байгаа үйлдвэрлэгчдийг дэмжих цогц арга хэмжээ авна. « Шинэ нөхцлийн хүрээнд аж үйлдвэрийн хэмжээнд автомашин угсрахад нийт 300 тэрбум рубль оруулна» гэж Путин нэмж хэллээ. Зохих хэлэлцээр «Ниссан», «Мерседес-Бенц-тракс», «Форд», «Фольксваген», «Женерал Моторс» компаниудтай байгуулжээ.

Ерөнхий сайд 2020 он хүртэл  зээлийн хууг төлөх зардлын нэг хэсгийг холбооны төсвийн хөрөнгөөр нөхөхийг санаачлав. Олон авто үйлдвэрлэгч шинэ үйлдвэрийг байгуулах өргөн цар хүрээтэй төслүүдийг хэрэгжүүлж эхлэхээр их хэмжээний хөрөнгө зээллэж байгаа нь нууц хэрэг бишээ. Үүнд тодорхой хэмжээний хөрөнгө шаардагдах нь мэдээжийн хэрэг. Төрөөс хэсэгчлэн нөхөх юм. 2012 онд урамшуулах арга хэмжээний үр дүнд бүх төрлийн бараг 4 сая машин үйлдвэрлэхээр төлөвлөжээ.

Орос улс дэлхийн хямралын уршгийг давсаныг автомашины эрэлт хэрэгцээ нэмэгдсэн явдал нотлон харулав. Энэ нь нийтээр хүлээн зөвшөөрсэн үзүүлэлтийн нэг билээ. 2011 онд манай оронд автомашины эрэлт түрүүчийн оныг бодоход бараг 40 хувиар нэмэгджээ. Орос улс худалдсан машины тоо хэмжээгээр Европт хоёрт, дэлхийд Хятад, АНУ, Германи улсуудын дараа дөрөвт оров.

Гэрэл зураг