Их наман улсын ГХ-ийн сайд нар энэ оны 4-р сарын 11-нд Вашингтонд уулзах тухай АНУ-ын Төрийн департамент мэдээлэв. Тэд харилцан сонирхож байгаа өргөн цар хүрээтэй  асуудал болон бус нутгийн ба олон улсын асуудлыг авч үзэж хэлэлцэх юм. Мөн Сири, Иран улсуудын асуудлыг дипломат аргаар зохицуулах сэдэв уулзалтад оролцогчдын анхаарлын төвд байх болно гэж ажиглагчид тэмдэглэв. Орос, АНУ, Их Британи, Канад, Франц,Германи, Итали, Япон зэрэг улс »их найманд» багтсан юм.