0Их Британи дэлхийн 2-р дайнаас хойш Японоос цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэх 2 дахь улс болох байх гэж японы «Майнити» өдөр дутмын сонинд бичжээ.Урьд АНУ-тай ийн хамтын ажилолагаа тогтоосон билээ. Хамтран ажиллаж эхлэх тухай албан ёсны хэлэлцээрт 4-р сарын 10-нд Японы ерөнхий сайд Йосихико Нода Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмероныг хүлээн авч уулзах үер гарын үсэг зурна. Зэвсэг хамтран бүтээж боловсруулах  тодорхой болзолыг авч үзэж хэлэлцэхэд  нэг жилийн хугацаа шаардагдах байх гэж БХЯ-ны төлөөлөгч мэдэгджээ. Эхлээд хоёр улс цэргийн жижиг тоноглол хамтран үйлдвэрлэх бололтой. Дэлхийн 2-р дайнаас хойш Японы Үндсэн хуулиар зэвсгийн экспортыг хязгаарласан юм. Түүнээс хойш хязгаарлах журмыг аажмаар  сулруулж, Япон цэргийн салбарт  АНУ-тай хамтран ажиллаж эхлэв. Мөн Австрали,Франц  улсууд цэргийн салбарт Токиотой хамтран ажиллахыг сонирхож байна. Гэвч Японд хамтын үйлдвэрлэлд оролцохгүй байгаа гуравдахь улсад зэвсэг нийлүүлэхийг өнөө болтол хориглосоор байна.