Орос Япон хоёр улс атомын энергийг энх тайван зорилгоор ашиглах тухай хэлэлцээрийг батлах үйл ажил  дууссаныг батласан нот бичиг солилцов. Баримт бичиг 5-р сарын эхээр хүчин төгөлдөр болно гэж «Интерфакс» агентлаг «Росатом» нэгдлийн мэдэгдлийг үндэслэн уламжлав. «Росатом» нэгдлийн тэргүүн Сергей Кириенко, Японы ГХ-ийн сайд Коитиро Гэмба нар нот бичиг солилцсон хийгээд хэлэлцээр үүнээс хойш 30 едер енгерсний дараа хүчин төгөлдөр болно. Орос Япон хоёр улс атомыг энх тайван зорилгоор ашиглах хүрээнд хамтран ажиллах тухай хэлэлцээрт бур 2009 онд гарын үсэг зурсан хийгээд хоёр орны парламент баримт бичгийг 2011 онд батласан билээ. Хэлэлцээр АЦС барих,ураныг баяжуулах, тулш үйлдвэрлэх  салбарт хамтран ажиллах боломж ОХУ,Япон хоёр улсад олгож байна.ОХУ 1999 оноос Японд ялимгүй баяжуулсан ураныг нийлүүлж байна. Хэлэлцээр баяжуулсан ураныг гуравдахь улсыг дамжилгүй Японд шууд нийлүүлэх боломж олгов.