БНХАУ буюу БНАСАУ-д үр бүтээлтэй цохилт өгч мэдэх «стелс» технологийг хэрэглэсэн сөнөөгч ба бөмбөгдөгч нисэх онгоцуудын тоо Пентагонд хангалттай биш байна гэж ИТАР-ТАСС агентлагаас америкийн «Дифенс ньюс» долоо хоног дутмын сонины мэдээллийг үндэслэн уламжлав. Америкийн үйлдвэрлэл эрхлэлтийн хүрээлэнгийн тоо баримтуудаас  харахад дөнгөж 185  Ф-22 сөнөөгч бөмбөгдөгч онгоц ба стратегийн 20 Б-2 бөмбөгдөгч онгоц Хятадын  болон БНАСАУ-ын Агаарын довтолгооноос хамгаалах орчин цагийн системийг давж чадна. «Стелс» технологи  нисэх онгоцыг дайсны радиолокацийн станцад үл мэдрэгдэх чанартай болгодог. Харин Б-2 бөмбөгдөгч онгоцны үйлдвэрлэлийг арван жилийн өмнө зогсоожээ. Ф-22-ны тухайд гэвэл уйл ажиллгааны хүрээ нь Номхон далайн өргөн үүжим бүс нутагт дайн хийж мэдэх нөхцөлд тун хязгаарлагдмал байна гэж хүрээлэнгийн илтгэлд өгүүлжээ. Илтгэлийг зохиогчид Ф-35 сөнөөгч-бөмбөгдөгч онгоц, шинэ загварын КС-45,шинэ ангилалын стратегийн бөмбөгдөгч, нисэх онгоц тээгч хөлөгт байрлах нисэгчгүй онгоцны үйлдвэрлэлд чиглүүлэх хөрөнгийг нэмэгдүүлэх зөвлөмж АНУ-ын засаг захиргаа ба конгресст өгсөн байна.