Сахар элсэн цөлийн туарегууд оршин суудаг бус нутгийн тусгаар тогтнолын төлөө тэмцэж байгаа Азавадыг чөлөөлөхийн төлөө үндэсний хөдөлгөөн  Мали  улсын хойд нутагт  гал зогсоох тухай өчигдөр мэдээллээ. Дэлхийн хамтын нийгэмлэгийн уриаг анхаарч, пүрэв гаригаас Малид байлдааны ажиллагааг зогсоохоор шийдвэрлэсэн гэж самуун дэгдээсэн туарегууд мэдэгдэв. Босогчид дэлхийн хамтын нийгэмлэг ба эндхийн улс орнуудад хандан «Азавадын оршин суугчдыг ямар ч түрэмгийллээс баталгаатай хамгаалахыг уриалжээ. Өчигдөр НҮБ-ын АЗ хууль ёсны удирдлагад засгийн эрхийг буцаахыг Малид эргэлт уйлдсэн цэргийнхэнд уриалсан мэдэгдлийг сайшаасан тухай НҮБ-ын дэргэдэх Францын төлөөлөгчдийн газраас мэдээлэв. Түүнчлэн АЗ самуун дэгдээсэн туарегуудад хандан байлдааны ажиллагааг зогсоохыг уриалжээ. Малид мергелдеенд татагдан оролцож буй  талууд дан хэлэлцээ хийх замаар л санал зөрөлдөөнийг арилгах шийдвэрийг эрвэл зохино хэмээн АЗ үзэж байна. Баруун Африкийн орнуудын эдийн засгийн хамтын нийгэмлэгийн Малид хямралыг зохицуулахад чиглэгдсэн хүчин чармайлтыг дэмжиж байна гэж НҮБ-ын АЗ мэдэгдэв.