Оросын сансрын агентлагийн төлөөлөгчид 4-р сарын дундуур умард солонгосын хиймэл дагуулыг хөөргөх ажиллагаанд байлцпхаар очихгүй. Юу гэвэл мөн хөөрөлт НУБ-ын АЗ-ийн тогтоолыг шууд зөрчиж байна гэж Оросын сансрын агентлагийн хэвлэлийн албаны төлөөлөгч РИА Новости агентлагад мэдээлжээ. Түүний хэлснээр бол 3-р сарын 21-нд тус агентлагийн удирдлага БНАСАУ-аас ОХУ-д суугаа элчин сайдын яамнаас «Кванменсон-3» хиймэл дагуулын хөөрөлтэд байлцах урилга авчээ. Оросын сансрын агентлаг улс орныхоо албан ёсны байр суурийг удирдлага болгож байна. Мөн хөөрөлт НУБ-ын АЗ-ийн 1874 тоот тогтоолыг шууд зөрчих юм. Оросын сансрын агентлаг Холбооны гуйцэтгэх захир- гааны байгууллагын хувьд оролцож чадахгуй гэж Оросын сансрын агентлагийн төлөөлөгч хэллээ. БНАСАУ хиймэл дагуулаа улс орныхоо анхны удирдагч Ким Ир Сений мэндэслний 100 жилийн ойг тохиолдуулан 4-р сарын дундуур хөөргэх төлөвлөгөөтэй байна.