Япон улс БНАСАУ-аас  дэлхийн хиймэл дагуул бухий зөөгч пуужингаа хөөргэх гэж байгаатай холбогдуулан Окинава муж улсдаа ПДХ системээ бэлэн байдалд оруулсан гэж өнөөдөр Токиод тус улсын БХЯ-аас мэдэгдлээ.ПДХ «Пэтриот» ПАК-3 дөрвөн цогцолборыг Наха хотноо ба Нанзё хотын цэргийн баазад, түүнчлэн Окинавагаас өмнө Мияко, Исигаки арлуудад байрлуулав. Умард Солонгосын пуужин чухам энэ муж улсын дээгүүр нисч гарна гэж үзсэн юм. Япон ПДХ системээсээ гадна «Ижис» онилон чиглүүлэх систем ба алсын тусгалтай СМ-3 зенитийн пуужингуудаар зэвсэглэсэн гурван эскадрын мина зөөгч онгоцоо ашиглах юм. Эдгээр хөлөг онгоц Японы ба Зуун Хятадын тэнгисүүдэд байх болно. Хиймэл дагуулаа БНАСАУ-ыг үндэслэн байгуулагч Ким Ир Сений мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан 4-р сарын дундуур хөөргөнэ гэж Пхеньян зарлан мэдээлэв.