Казахстан Ираны эсрэг цэргийн ажиллагааг бэлтгэх ямар ч арга хэмжээнд оролцохгүй байр суурь баримтална гэж тус улсын парламентын доод танхимын депутат, олон улсын ба батлан хамгаалах,аюулгуй байдлын асуудал эрхлэсэн хорооны гишүүн Владислав Косарев «Интерфакс-Казахстан» агентлагад мэдээлэв. Ираны эсрэг цэргийн ажиллагаа явуулвал Казахстан дахь Цэргийн нисэх хүчний баазыг ашиглах зөвшөөрөл Израильд өгөх мэт мэдээ үүний өмнө тархсан билээ. Энэ асуудал ШХАБ-ын гишүүн улсуудтай холбоотой учир Казахстан төвийг сахивал зохино гэж Казахстаны парламенгтын депутат онцлов.