Өчигдөр Түркийн ГХЯ Иран улсаас Анкарад суугаа элчин сайдыг дуудаж, ираны түшмэдээс Түркийг шүүмлэсний шалтгааныг тайлбарлаж өгөхийг шаардсан тухай Түркийн ГХЯ-ны тэргүүн Ахмет Давутоглу өчигдөр хэвлэлийн бага хурал дээр мэдээллээ. Мөн тэрээр Ираны ГХ-ийн сайд Али Акбар Салехтай  ярилцснаа мэдээлжээ. Ираны эрх баригчдын зарим төлөөлөгчийн хэлсэн уг сэтгэл тугшуулснийг Давутоглу Ираны ГХЯ-ны тэргуунд мэдээлжээ. Анкарагийн зэвүүцэл төрүүлсэн ираны тушмэдийн тайлбар Ираны албан ёсны бодлогыг тусгахгуй байна гэж Салехи Түркийн ГХ-ийн сайдад батлан илэрхийлжээ. Саяхан Түркийн ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган, Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад нарын хэлэлцээ бие биеэ хүндэтгэх, ойцлголцох нөхцөлд болж өнгөрсэн гэж Салехи нэмж хэллээ. Үүний өмнө ираны зарим түшмэл  Түрк улсыг шуумжилж, Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаархи ээлжит хэлэлцээ Стамбулд хийхийг эсэргүүцснийг «Интерфакс» агентлаг дурдав. Тухайлбал Ираны парламентын дарга Али Ларижани саяхан Түркэд «Сирийн анд» гэгчдийн бага хурал хийлгэснийг шүүмжилжээ. Ираны парламентын гадаад хэрэг эрхлэсэн  хорооны тэргүүн Аладдин Буружерди сирийн асуудлаархи  туркийн байр суурьтай холбогдуулан Анкараг бас эрс шүүмжлэсэн билээ.