Эдүгээ НҮБ-ын АЗ-еес Сирийн асуудлаар шинэ шинэ баримт бичиг батлах шаардлагагуй хэмээн Орос улс үзэж байгаа боловч, АЗ тэнцвэртэй хандлага баримтлавал түншүүдтэй хамтран ажиллахад бэлэн байна. ОХУ-ын ГХ-ийн дэд сайд Геннадий Гатилов  «Интерфакс» агентлагад ярилцлага өгөхдөө Аннаны үйл ажиллагааг дэмжиж байна гэж НҮБ-ын АЗ-еес мэдэгдсний дараа энэ үйл явцыг «зориуд ташуурдах нь « Сирийн байдлыг эв зүйгээр зохицуулах төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд тус дөхөм үзүүлэхгүйг» мэдэгдэв. «Бид тулган хүлээлгэсэн шаардлагыг хүлцэхгүй» гэж ОХУ-ын дипломат ажилтан хэллээ. Бух цэргээ хотуудаас гаргахыг Сирийн засгийн газарт уриалсан НҮБ-ын АЗ-ийн даргын шинэ мэдэгдлийг аль болох түргэн батлах хэрэгтэй гэсэн америкийн ба өрнөдийн хэд хэдэн түшмэлийн мэдэгдлийг Гатилов тэгж тайлбарлав. АЗ-ийн Сирийн үйл явдлын талаархи ямар ч арга хэмжээ тэнцүү байж, засгийн газар, сөрөг хүчин зэрэг хоёр талд хандсан уриалгыг агуулах ёстой.Сирийн эрх баригчид улс оронд нь хүч хэрэглэх ажиллагааг зогсоох тухай Аннаны төлөвлөгөөг 4-р сарын 10-аас наана хэрэгжүүлнэ гэдэгт Орос улс найдаж байна гэж Гатилов онцлов. Түүнчлэн ОХУ Кофи Аннаны саналуудыг хэрхэн хэрэгжүүлж байгааг шалгах НҮБ-ын ажиглагчдыг Сири улс руу нэн даруй явуулахын төлөө  байна гэж тэрээр мэдэгдлээ. Оросын мэргэжилтнүүд ажиглагчдын  бүрэлдэхүүнд орох уу? гэсэн асуултад  ГХ-ийн дэд сайд Геннадий Гатилов хариулахдаа НУБ-ын түшмэд  ажиглагчдыг явуулах асуудлыг дөнгөж авч үзэж эхэллээ. Асуудлыг бурэн төгс судлаж зохих шийдвэр гаргаагуй гэж мэдэгджээ.