Сирийн сөрөг хүчний төлөөлөгчид ойрын өдрүүдэд Москвад аялаж, Сирийн байдлыг зохицуулах асуудлыг хэлэлцэх тухай ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдээлэв. Сайдын хэлснээр бол эхлээд сөрөг хүчний нэгэн бүлэг  Москвад айлчилна Дараа нь дотоодын сөрөг хүчний төлөөлөгчид ирэх юм. Москва сирийн асуудлыг шийдвэрлэхэд туслахыг эрмэлзэж байгаад итгүүлэх бодолтой байна гэж Лавров Бакуд лекц унших үеэрээ мэдээлэв. Орос улс ойрын уүед Москвад сирийн сөрөг хүчний гурван бүлгийг хүлээж авах төлөвлөгөөтэй байна гэж 4-р сарын 2-нд Оросын ГХЯ-ны тэргүүн  мэдээлсэн билээ. Лавровын хэлснээр бол эдгээр төлөөлөгчид сөрөг хүчний гурван хэсгийг төлөөлөх юм. 3-р сарын сүүлээр ОХУ-ын ГХЯ сирийн сөрөг хүчинд хандан НҮБ ба Арабын улсуудын холбооны Сирийн байдлыг зохицуулах асуудал эрхлэсэн онц эрхт төлөөлөгч Кофи Аннаны саналуудыг сайшаан дэмжсэн Сирийн засгийн газрын жишээг дагахыг уриалжээ.