Ливийн хямралын хор холбогдол  бусад орны тогтвортой байдал тухайлбал Мали улсын байдалд нөлөөлж байна хэмээн ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров үзэж байна. Сайд өнөөдөр Бакуд Москвагийн УИС-ийн салбарт үг хэлэхдээ одоо Малид төрт ёсыг устгаж байна гэв. Малид самуун дэгдээсэн цэрэг ереөнхийлөгч Амаду Турег огцоруулсан хийгээд засгийн эрхийг ардчилсан замаар сонгох засгийн газарт шилжүүлэх тухай 3-р сарын 22-нд зарлан мэдээлэв. Төрийн тэргүүн  туарегууд бослого хийж, лалын радикал бүлгүүд дур зоргоор авирлаж буй улс орны хойт нутгийн хямралыг зохицуулж чадахгүй учир эргэлт хийсэн гэж цэргийнхэн тайлбарлав. Туарегууд Малид гарсан хямралаар завшиж, улс орныхоо хойд хэд хэдэн хотыг булаан эзлэв. Тэд өөрий нь эх нутаг хэмээн үзэж буй  бүс нутагт тусгаар тогтнолын төлөө  тэмцлээ сэргээж ширүүсгэв.