Эрдэмтэд хэдэн жилийн дараа газар хөдлөлтийн богино хугацааны таамаглалыг илүү лавтай болгож чадна. Энэ чиглэлээр нөр их ажил хийж байна. Орос-британы эрдэм шинжилгээний бүлэг байгалийн гай гамшгийн ялимгүй ч шинж тэмдгийг мэдрэх TwinSat хиймэл дагуулын онцгой системийг байгуулахыг оролдож байна.

Сүүлийн жилүүдэд орчин цагийн ШУ нэлээд урагш ахисан боловч  газар хөдлөлтийг таамаглах нь эрдэмтдэд тулгарсан хамгийн хүнд зорилтын нэг билээ.Токио,Сан-Франциско,Жакарт,Ереван,Сантьяго хотууд бол  гэнэтийн сүйдэх газар хөдлөлтэд нэрвэгдсэн олон хотын нэг хэсэг нь юм. Эрс хувиралыг хэд хэдэн жилийн өмнөөс нь таамгласан тохиолдол байгаа. Жишээ нь москвагийн Газрын физикийн хүрээлэнгийн эрдэмтэн Алексей Любушин  2011 оны 3-р сард Японд болсон газар хөдлөлтийг бүр 2008 онд таамагласан билээ.

Газар хөдлөлтийн орчин цагийн бүх таамаглал статистикийн тоо баримтуудад тулгуурлаж байгаа хийгээд чухам хэдийд болохыг урьдчилан мэдээлж чадахгүй байна гэж Газрын физикийн хүрээлэнгийн газар хөдлөх аюулыг таамаглах лабораторийн эрхлэгч Алексей Завьялов хэлээд

«Ямар нэг  урьдчилсан шинж  тэмдгийг ажиглах нь нэг жилийн дараа газар заавал хөдлөнэ гэсэн үг биш. Энэ нь зөвхөн 70 хувиар бүтэж болзошгүй таамгнал юм.Газар нэг жилийн дараа биш хагас жил буюу хоёр жилийн дараа ч хөдлөж мэднэ» гэв.

Нарийн лавтай таамаглалд  дэлхийн царцасын хөдөлгөөнөөс аваад гол нуурын усны түвшингийн өөрчлөлт хүртэл байгалийн бүх дохионы нийлбэр чухал. Газар хөдлөлтийн бараг судлаагүй зарим шинж тэмдэг эрс хувиралаас хоёр-гурван долоо хоногийн өмнө илрэдэг. Эдгээр шинж тэмдэг хүмүүсийг зохион байгуулалттай нүүлгэх, сэрэмжлэх арга хэмжээ авахад  маш чухал.

Орос-британы хиймэл дагуулын систем газар хөдлөлтийн бүх шинж тэмдгийг мэдрэнэ гэж газар хөдлөлт судлаач Виталий Чмырев хэлээд «Мөн систем газар хөдлөхийг дохиолсон шинж тэмдгийг нэгтгэн дүгнэж тодорхойлох зорилттой. Бид газар хөдлөх аюултай бүст одон орны оргилын сүлжээг байгуулахаар төлөвлөсэн. Хиймэл дагуулын ба газар дээрх ажиглалтын мэдээлэл баримтуудад дүн шинжилгээ хийж, газар хөдлөх бүх дохиотой холбоотой бүх мэдээллийг нэгтгэн дүгнэх бодолтой байна» гэв.

TwinSat cистемийн сансрын аппаратууд  газар хөдлөлтийн бүх дохиог  байнга хянаж, бүх мэдээ баримтыг дэлхийн станцуудад тэр даруй уламжлах юм. Энэ нь одоогоор эрдэм шинжилгээний төсөл юм. Тэр 2018-2019 он гэхэд бүрэн ажиллаж эхлэнэ. Газар хөдлөх аюултай бүс нутагт оршдог улсууд тухайлбал  Япон, Филиппин, Индонези зэрэг улс төслийг сонирхож байна.