НҮБ-ын АЗ Дамаскийг 4-р сарын 10 гэхэд цэргийн  ажиллагаагаа зогсоохыг шаардах төлөвтэй байна. Мөн сөрөг хүчнийхнийг бас ийм алхам хийхийг уриална. Энэ тухай 4-р сарын 5 ны өдөр батлах гэж байгаа  Зөвлөлийн тэргүүний  мэдэгдлийн төсөлд дурджээ.

Хэрэв Сирийн мөргөлдөөн  4-р сарын 10 гэхэд зогсохгүй бол АЗ “бүхий л арга хэмжээг авах тухай”  асуудлыг хэлэлцэнэ гэж дипломат хүрээнүүдийн эх сурвалжууд уламжилж байна. Дамаск болзлуудыг зөвшөөрсөн. Москва дахь Сирийн Элчин сайд Рияд  Хаддад хийсэн мэдэгдэлдээ, сирийн арми тус улсын томоохон хотуудаас цэргүүдээ болон  хуягт техникээ гаргаж эхлээд байна гэв.

Хяналт тавих зорилгоор тус улсад 250 хүний бүрэлдэхүүнтэй тусгай  иргэний  төлөөлөгчдийг  илгээхээр бэлтгэж байгаа юм.  Ингэснээр НҮБ- ын АЗ  нь  НҮБ-ын болон  АОЛ-ийн  тусгай төлөөлөгч Кофи Аннаны энхийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх үүргээ биелүүлэхээр төлөвлөж буй юм.  Энэхүү төлөвлөгөөнд Москва  нилээд үүрэг гүйцэтгэсэн. ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавров  сирийн мөргөлдөөний  хоёр тал болон гадаад хүчнүүдийг Кофи Аннаны энхийн төлөвлөгөөг мөрдөхийг уриалсан. Түүнчлэн, дипломат Орос улс ойрын үед сирийн сөрөг хүчний янз бүрийн давхаргыг төлөөлөх  төлөөлөгчдийн хоёр бүрэлдэхүүнийг хүлээж авна гэж мэдэгдлээ.Энхийн  журмыг тогтоох нь Орос улсын гадаад бодлогын байгууллагын гол зорилтуудын нэг гэж ОХУ-ын ШУА-ийн Дорно-дахины хүрээлэнгийн  шинжээч Владимир Сотников тэмдэглээд

«Хэрвээ Кофи Аннаны эрх мэдэл хэрэгжиж, тэр төлөвлөгөө нь амьдралд хэрэгжин, энэ нь Сирийн хүчирхийллийг зогсооход хүргэвэл энэхүү төлөвлөгөөг дэмжүүлэхийн тулд Москва чадах бүхнээ хийнэ гэж   Москва хоёрдмол утгагүй зарласан билээ» гэлээ.

Гэхдээ энхийн зохицуулалт хийх  явцад  олон зүйл Москвагаас биш, тэрч бүү хэл  цэргээ хотуудаас гаргаж эхлээд байгаа ерөнхийлөгч Башар Асадын үйл ажиллагаанаас ч шалтгаалахгуй юм. Хамгийн чухал нь  энэ тохиолдолд сөрөг хүчин өөрийгөө хэрхэн харуулахаас шалтгаална гэж Төрийн думын  олон улсын асуудлын байнгын хорооны тэргүүн Алексей Пушков “Оросын дуу хоолой” радиод  хэллээ.

«Одоо надад бүх юм зэвсэглэсэн сөрөг хүчин хэрхэн яахаас шалтгаална гэж бодогдож байна. Миний бодлоор бол Сирийн  гадна байгаа олон хүчнүүд  засгийн газрын  цэргүүд байлдааны ажиллагаагаа зогсооход сөрөг хүчнийхэн саяхан гарч явсан  хотуудыг эзлэн авна гэж бодож байх шиг байна.  Өөрөөр хэлбэл,  Кофи Аннаны  эрх мэдлийг сөрөг хүчний талаас бус, сирийн армийн талаас гарсан  хүчирхийллийг зогсоохын тулд гэж тайлбарлаж байна.  Одоо харин жинхэн цаг нь ирлээ. Сирийн анд нөхдийн уулзалт гэх нэртэй сүүлийн удаа хйисэн уулзалт дээр бүрэн дэмжлэг авсан  зэвсэглэсэн  сөрөг хүчнийхэн хэрхэн яаж байхыг харах цаг нь ирлээ» гэж Алексей Пушков хэллээ.

Нөгөөтэйгүүр, АНУ одоог болтол Сирийн ерөнхийлөгч Башар Асадыг огцруулахыг үргэлжлүүлэн шаардсаар байгаа юм. Башар Асад засгийн эрхэнд үлдэж болох нь Кофи Аннаны төлөвлөгөөг  Вашингтон дэмжсэн  гэж үзэж болох  уу гэсэн   Эй-Би-Си -гийн сэтгүүлчийн тавьсан асуултанд    Хилари Клинтон хариулахдаа, Сирийн ерөнхийлөгч ямарч тохиолдолд огцрох ёстой гэсэн. Үүнд нилээд шалтгаан бий гэж Оросын ШУА-ийн шинжээч Георгий Мирский тэмдэглээд

«Тэдний зорилго бол Башар Асадын дэглэмийг огцруулах, яагаад гэвэл тэр Ираны холбоотон.  Түүнийг  энхийн замаар, хүний гараар тонилгоно гэж америкчууд үзэж байна. Сирийн чөлөөлөх армид гол найдвар өгч байна. Мэдээж хэрэг,  арми нь  цаашид ч арабын орнуудаас, түркүүдээс зэвсэг авах  болно. Стамбулд болж өнгөрсөн “Сирийн анд нөхдийн уулзалт” нь тэдэнд их  мөнгө болон   цэргийн  үйл ажиллагаагаа явуулахад зориулагдах  хэрэгслүүдийг амласан  юм» гэлээ.

Магадгүй, эдгээр нь  Кофи Аннаны  хүчин чармайлтын эсрэг ч байж мэдэх юм.  Тиймээс, сирийн сөрөг хүчнийхнийг гадаадаас мөнгө, зэвсгээр  дэмжиж буй нь олон улсын  хүчин чармайлтанд   аюул учруулж буй юм.  Оросын ГХЯ -ны тэргүүн Сергей Лавровын  өнөөдөр   Бакуд мэдэгдснээр, сирийн зэвсглэсэн сөрөг хүчнийхэнд  зэвсэг нийлүүлж буй нь ерөнхийлөгч Башар Асадыг огцруулах боломж өгөхгүй, гэхдээ  цус урсгах удаан мөргөлдөөнд   хүргэнэ .