Оросын хосгүй өнцөг булан-Байгал нуурыг энэ зун сайн дураараа тохижуулах хүмүүсийг шилэн авч байна. Тэд тусгай сайтад анкет бөглөөд 14 төслөөс нэгий нь сонгож авах боломжтой байна.

«Сайн дураар туслагчдын амралт» бол дэлхийд өргөн хөгжсэн аялал жуулчлалын нэгэн төрөл болсон хийгээд түүнийг 10 жилийн өмнө Байгал нуур орчимд хөгжүүлж эхлэсэн юм. Тэр үеэс хойш  янз бүрийн орны иргэд зун тутам ийшээ сайн дураараа ирж, долоон байгалийн нөөцийн газар ба дархан цаазтай газрыг дамжин гарах экологийн  хэд хэдэн зам тавьж байна.

Байгал нуур бол экологийн аялал жуулчлалд гоц таарах цөөн нутгийн нэг билээ. Энэ нь дэлхийн хамгийн эртний  гүнзгий, цэвэр цэнгэг устай том нуур юм. 2011 онд гол төлөв гадаадын 500 орчим иргэн сайн дураараа ирж, Байгал нуурын эрэг дээр ажиллсан гэж «Их Байгалийн зам» төслийн зохицуулагч Светлана Шохонова «Оросын дуу хоолой» радиод мэдээлээд «Энд сайн дураар ирж ажиллаж байгаа хүмүүсийн тэн хагас нь оросын, бусад нь гадаадын иргэд юм. Өмнөд Европын орнууд ба АНУ, Монгол, Хятад гээд янз бүрийн орны иргэд ирдэг. Нэг удаа Өмнөд Африкийн иргэн сайн дураараа ирж ажилласан» гэв.

Светлана Шохонова цааш нь хэлэхдээ гадаадын олонхи иргэн Байгал нууранд сайн дураараа ирж ажиллаад эргэж ирэхийг хүсдэг. Жишээ нь энэ зун  Германы банкны 30 настай албан хаагч Тордстен Ринк их нуурын эрэг дээр ахин ирж ажиллана. Тэр гурван жил дараалан  ээлжийн амралтаараа ийшээ ирж, янз бүрийн төсөл дээр ажиллаж байна.

Зарим сайн дурынхан «Хамар-Даваа» төслийг хэргжүүлэхэд жилээс жилд оролцож байна. Хамар-даваа нуруу нуураас өмнө Байгалийн дархан цаазтай газарт оршдог.Эндхийн ургамал үнэхээр ширэнгэ ойнтой төстэй. Мөсөн галаваас өмнө ургаж, өнөө болтол хадалагдаж ирсэн лут том мод ба хүнээс өндөр ойм тэдгээрийн дотор байна.

Энд сайн дураараа ирж ажиллах нь нуурын байрлалаас болж амаргүй хэрэг юм. Байгал нуур оросын нийслэлээс 5000 гаруй км зайтай оршдог. «Их Байгалийн зам» төслийг хэрэгжүүлэхэд сайн дураараа оролцож буй хүмүүс хувийн хөрөнгөөрөө нуурт хүрдэг. Бүх хөтөлбөр 14 өдөр үргэлжилж байна. Сайн дураар туслагчид Байгалаас холгүй майханд байрлаж, долоон хоногт таван өдөр ажилладаг. 6 цагийн ажлын өдөр үдийн хоолны цагтай. Ажил дууссаны дараа тэд усанд сэлэж, загас барьж,анд нөхөдтэйгээ уулзаж, орон нутгийн ард түмний  аж байдал, уламжлалтай танилцаж байна.