БНАСАУ-ыг үндэслэн байгуулагч Ким Ир Сений мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан дэлхийн хиймэл дагуулаа 4-р сарын дундуур хөөргөх тухай тус улсын шийдвэр бүс нутгийн орнуудыг мэгдэн сандрахад хургэв. Пхеньян хиймэл дагуулаа хөөргөснөөрөө атомын цэнэг тээж мэдэх баллистик пуужингийнхаа туршилтыг халхавчлахыг оролдож байна гэж Өмнөд Солонгос, Япон хоёр улс  зэмлэв.

БНАСАУ-ын мөн шийдвэр цэрэг-техникийн зорилттой байгаагаас гадна улс орныхоо хүн амыг өнөөгийн засгийг тойруулан нягтруулах хүсэлтэй холбоотой хэмээн оросын олонхи шинжээч үзэж байна. Энэ нь Ойрхи Дорнодын хувьсгалт үйл явдлыг харгалзвал маш чухал болж байна. Байдлаас харахад хүсэл эрмэлзэл нь бүтсэн байна. «Арабын хавар» гэгчийг Умард Солонгост давтуулахгүй хэмээн Алс Дорнодын хүрээлэнгийн Солонгосын судлалын төвийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Константин Асмолов үзэж байна. Түүний хэлснээр бол хүн ам зүйн хүчин зүйл ойрхи дорнодын бүдүүвч гэгчийг БНАСАУ-д хэрэгжүүлэх замд учирсан гол саад тотгор юм.

«Арабын орнуудад залуучууд хувьсгалын хөдөлгөх хүчин зүйл болсон. Тухайлбал Ливи улсад залуучууд нийт  хүн амын бараг 40 хувь эзлэж байна. Тэд завтай «эсэргүүцлийн насны» хүмүүс юм. Харин БНАСАУ-д  хүн ам зуйн бүтэц огт  өөр байна. Залуучуудын хувь бага хийгээд  бараг бүгд ажилтай. Умард Солонгосын залуучууд эсэргүүцлийн үзэл санаанд бараг автаагүй. Хүмүүс сул дорой амьдрах үед биш эрх баригчид илүү сайн сайхан амьдрах талаар юу ч хийхгүй байна гэж бодсон үед эсэргүүцэл үүсдэг.

Египетийн ба ливийн залуучууд  өрнөдийн амьдрал ямар байгааг Интернет, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс үзэж өөрий нь аж байдалтай харшуулах боломжтой байсан. Интернет хүмүүсийн харилцаа холбоог бэхжүүлэхэд туслаж, үнэн чанартаа хувьсгалын хэрэгсэл болов. БНАСАУ-ын байдал огт өөр байна. Умард Солонгосын ард түмэн засаг захиргааг гамшигт байдлы нь буруутан хэмээн үзэхгүй байна. Тус улсад Интернет  алга. Иймээс  твиттер-хувьсгал хийх аргагүй» гэж Константин Асмолов хэллээ.

Хувьсгал хийхэд  ЗХУ-ын өөрөөр сэтгэгчид буюу «Лалын ахан дүүс» маягийн шашны байгууллага өөрөөр хэлвэл сөрөг үзэлт давхраг шаардагдана гэж Константин Асмолов үзэж байна. Энэ нь «арабын хавар» гэгч БНАСАУ-д давтагдахгүйн бас нэг шалтгаан билээ. Сөүлийн суртал нэвтрүүлэгчид энэ талаар элдэв юм  хэлсэн ч ийн нийгэм-улс төрийн үндэс суурь Умард Солонгост алга гэж Асмолов хэлээд

«Умард Солонгосын дүр төрхийг дэлхийн олон нийтийн өмнө тун аюултай мэтээр харуулж байна. Үнэн чанартаа  дэлхийд аюул учруулахгүй. Умард Солонгосын удирдан захиргаадах систем  нэлээд тогтвортой байгаа учраас хуч нөлөөтэй сөрөг хүчин  алга» гэлээ.

Гаднын аюул  «бүслэгдсэн цайзыг» улам  бэхлэж, хүмүүсийг засаг захиргааны тойронд нэгтгэн нягтруулж байна. Иймээс  хориг, шахалт үзүүлэх бодлого Пхеньяны байр суурийг улам бэхжүүлж, найр тавихаас татгалзахад тухирч байна.