Орос улсын  улс-төрийн амьдралд намын идэвхитэй байгуулалт - шинэ шат эхэлж байна . Өнөөдрөөс Орос улсад “Намын тухай” шинэчилсэн  хууль хүчин төгөлдөр болж байна. Лхагва гаригаас эхлэн улс-төрийн хөдөлгөөнүүд нь  Хууль зүйн яаманд шинэ журмаар бүртгүүлэхээр өргөдлөө  өгч болно. Энэ бол маш хялбар. Намын гишүүдийн хамгийн доод хэмжээг 40 мянга байснаас   500 хүн болтол бууруулсан юм. Бүс нутгуудын салбаруудад тавигдах шаардлагуудыг хасчээ. Түүнчлэн, түшмэлүүд намыг бүртгэж авахдаа ямар нэгэн шалтгаангүйгээр татгалзах эрхгүй, Хууль зүйн  яам алдаа дутагдлыг засхад гурван сарын хугацаа олгох юм.

Тус улсын улс-төрийн элитэд элсэх тухай өргөдлөө үндэсний хэт-барууны намууд, монархистууд, Интернет-пиратууд мэдэгдээд байна. Үндэсний стратегийн хүрээлэнгийн шинжээч Павел Святенков хэлэхдээ «Нам байгуулах тухай хурлаа хийсэн Үндэсний ардчилсан нам бүртгүүлэх өндөр боломжтой байгаа гэж би бодож байна. Магадгүй,  Социал-ардчилсан холбоо  байгуулах санаа нь үргэлжлэн хэрэгжиж мэдэх юм.  Оросын Коммунист намын   альтернатив коммунистууд хүчирхэг  болж мэднэ.  Социал-демократуудын нөлөө болон нэр хүнд өсч, ардчилагчид бас нилээд хүчирхэг хүчин болж мэдэх юм.  Түүнчлэн, ерөнхийлөгчийн сонгуульд харьцангуй амжилттай оролцсон  тэрбумтан Михаил Прохоров өөрийн намаа байгуулна. Тэр нам нилээд  нөлөө бүхий, жинтэй болж мэдэх юм» гэлээ.

Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев мягмар гаригт ирээдүйн улс-төрийн намуудын удирдагчдын санаачилгын бүлгийн уулзалт дээр   намуудын тухай хуулинд гарын үсэг зурсан юм. Үүнээс хэдэн цагийн дараа ерөнхий сайд  Владимир Путин  Бүх оросын ардын фронтын  /БОАФ/ төлөөлөгчидтэй уулзалт хийсэн юм.  Энд бараг л сүүлийн долоо хоногийн хамгийн дуулиантай мэдээг зарласан нь БОАФ нь олон нийтийн  хөдөлгөөний хувиар бүртгэгдэх  бөгөөд энэ хөдөлгөөнийг Владимир Путин өөрөө тэргүүлэхээр зөвшөөрчээ.  Улс-төрчдийн үзэж байгаагаар, БОАФ  нь цагаа болохоор “Нэгдсэн Орос” намаас зайгаа барьж, түүний бааз суурин дээр эрх барих бас нэг  нам байгуулагдаж болох аж.  Улс-төрийн мэдээллийн төвийн ерөнхий захирал Алексей Мухин ойрын жилүүдэд  Орос улсын улс-төрийн систем хүчтэй өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй байна.

«Төрийн думын хүрээнд оршиж байгаа намуудын  бренд өөрийн чухлаа алдаж,  илүү залуу, дайчин намаар солигдох болно. Миний бодход,  чухамдаа энэ бол нөгөө сөрөг хүчнийхний  жагсаал дээр яриад байсан улс-төрийн өрсөлдөөн юм. Одоогийн байгаа намуудын байр суурь яваандаа суларна. Учир нь тэдний  сүүлийн парламентын  сонгуульд шудрагааар хувааж байсан   эсэргүүцэх чадавх нь илүү сонирхол татахуйц намуудын төслүүд рүү шилжих болно» гэж Алексей Мухин хэллээ .

Орон нутгийн сонгуульд ямарч намын харъяалалгүй, бие даан нэр дэвшигчид мандатын 30 % авсан өнгөрсөн сургамжийг эрх баригчид тооцож үзнэ гэдгийг шинжээчид үгүйсгэхгүй байна.