Бээжинд Оросын «Атомэнергомаш» хэдэн компанийн бүлэг дэлхийн хосгүй БН-800 реактрын төслийг Олон улсын атомын аж үйлдвэрийн 12-р үзэсгэлэн дээр үзүүлнэ. ИТАР-ТАСС агентлагийн мэдээлснээр атомын технологийн үзэсгэлэн өчигдөр хятадын нийслэлд нээгдлээ. «Атомэнергомаш» бүлгийн ерөнхий захирал Борис Арсеев  агентлагад ярилцлага өгөхдөө БН-800 бол дэлхийн анхны интеграл маягийн натрийн реактор юм. Шинэ реакторыг 1980 оноос ашиглаж байгаа БН-600 хурдан реакторын сууринд зохион бүтээжээ. Тяньванийн АЦС-ын 3,4-р эрчим хүчний  блок барих хэлэлцээр өнгөрсөн онд хүчин төгөлдөр  болсныг Арсеев дурдав. «Атомэнергомаш» бүлгийн үйлдвэрүүд реакторын төслийг зохиож, оросын мэргэжилтнүүд барьж байгаа хятадын АЦС-ад тоног төхөөрөмж үйлдвэрлэх юм. Түүнээс гадна оросын «Атомстройэкспорт» бүлэг  БН-800 реактор бүхий хоёр эрчим хүчний блок барих хэлэлцээрийг Хятад улстай уялдуулан зохицуулж байна гэж Борис Арсеев хэллээ.