АНУ афганы бүх сөргөлдөгч  талуудтай яриа хэлэлцээ хийх төлөвтэй байгаа, гэхдээ яриа хэлэлцээ нь амаргүй байна. Энэ тухай Төрийн департаметнтын нарийн бичгийн дарга Хилари Клинтон Виргиния мужийн цэргийн сургуульд дээр хэлсэн үгэндээ тэмдэглэв. Тэрээр хэлэхдээ,АНУ афганистаны хүчнийхэнд  аюулгүй  байдлын хяналтыг шилжүүлэх ажиллагаагаа үргэлжлүүлж байна.  АНУ өмнө мэдэгдэж байсны адил  тус улсын аюулгүй байдлыг хянах хариуцлагыг  афганы хүчнийхэнд 2014 оны эцсээр шилжүүлнэ гэж төрийн нарийн бичгийн дарга батлан хэллээ.   Гэхдээ 2014 оноос хойш энэ ажиллагаа дууссаны дараа АНУ Афганистанаас гарахгуй гэж тэр тэмдэглэв. Афганистанд нилээд олон тооны зөвлөхүүд болон иргэний мэргэжилтэнүүд үлдэнэ.

АНУ болон Афганистаны хоорондын харилцаа америкийн цэргийн албан хаагчид цуврал гэмт хэрэг  үйлдсэнээс хойш хүндрээд байна. Үүнээс болж өмнө нь афганы байдлыг зохицуулахаар “Талибан” радикал хөдөлгөөнийхэнтэй яриа хэлэлцээ явуулахаар оролдож байсан нь талаар өнгөрчээ. Тэд Вашингтонтой яриа хэлэлцээгээ зогсоох болсон тухайгаа  мэдэгдээд байгаа юм.