ОХУ болон Өмнөд Солонгос мягмар гаригт хоёр орны хамтын ажиллагааг нилээд нэмэгдүүлэх хөтөлбөрт гарын үсэг зурав. Хөтөлбөрийн зорилго нь Москва болон Сеулийн хоорондын бараа эргэлтийн хэмжээг  2015 он гэхэд 30 тэрбум долларт хүргэх явдал гэж ИТАР-ТАСС агентлаг уламжилжээ. Стратегийн харилцан ажиллагаа нь харилцаа холбоо хийгээд шинжлэх ухаан, техникийн салбарт шинэтгэлийн технологийн худалдааг хөгжүүлэхэд чиглэгдсэн байх ёстой юм. Уг баримт бичигт “ногоон өсөлтийн” салбарт түншлэлийг хөгжүүлэх төлөвийн тухай дурдсан нь Өмнөд Солонгост байгаль орчинд нөлөөгүй эдийн засгийг хөгжүүлэхийг  ийн ойлгодог ажээ.