Японы зүүн-хойд хэсэгт  хүчтэй салхи гарсны улмаас  216 мянга гаруй айл өрх гэрэл цахилгаангүй болжээ. Өмнө нь хүчтэй хар салхи салхилж өндөр  хүчдэлийн шугамуудыг тасалжээ.  Байгалийн сүйрлийн улмаас японы  Хонсю арлын зургаан мужид гар утасны сүлжээнд  эвдэрэл гарчээ. Цахилгаан тэжээлтэй холбоотой гэмтэл нь тус улсын зүүн-хойд хэсэгт  үлдэсэн хоёр АЦС-ын хөргөлтийн  системд  эвдэрэл учруулжээ.Одоогийн байдлаар  цахилгаан эрчим хүчний хангамжийг сэргээсэн бөгөөд байдлыг хяналтадаа авсан гэж ИТАР-ТАСС агентлаг уламжилжээ.Түүнчлэн, шугамд гэмтэл гарсны  улмаас тус улсын зүүн-хойд хэсгийн  төмөр замын хурдан галт тэрэгний хөдөлгөөн зогсоход хүрэв.  Арлын хамгийн хойд хэсэгт 80 галт тэрэг, 70 нислэг зогсчээ.Мягмар гаригт  гарсан байгалийн сүйрлийн улмаас тус улсын янз бүрийн дүүрэгт таван хүн амь үрэгдэж, 440 гаруй хүн хохирол амсаад байна. Лхагва  гаригт хүчтэй салхи тус улсын хойд хэсэг рүү шилжсэн бөгөөд тэнд байдал аюултай байгаа аж.  Ямагата мужид салхины хүч секундэд 44 метр хүрчээ.