Орос улс дэлхийн хамтын нийгэмлэгийг Умард Солонгосын  бэлтгэж байгаа хиймэл дагуул хөөргөхтэй холбоотой хариу барих ажиллагааг бодож үзэхийг уриалжээ.  Энэ тухай ОХУ-ын ГХЯ -ны дэд тэргүүн Сергей  Рябков Орос, Японы  стратегийн  тогтвортой асуудлаар Токиод болсон  зөвлөлдөх уулзалтын дараа   хэлжээ.Рябковын үзэж байгаагаар, Орос улс  НҮБ- ын АЗ- ийн тогтоолыг сөрж байгаа ийм маягийн төлөвлөгөөнд гүнээ түгшиж байгаагаа нуухгүй . Нөгөөтэйгүүр, хэрэв пуужинг хөөргөх юм бол дэлхийн хамтын нийгэмлэг  үүнийг зөв мэдрэх нь чухал юм гэж Москва үзэж байна. Сэтгэл хөдлөлийн замаар, сөргөлдөөний шинэ эрчлээг өдөөн хатгах   бус  харин  үүнийг зөвөөр хүлээж авах нь чухал юм гэж орлогч сайд онцлон  тэмдэглэв.Тэрээр  хэлэхдээ,  Орос болон Японы хооронд энэ асуудлаар  санал зөрөлдөөн үгүй гэжээ.Мөн түүнчлэн, зөвлөлдөх уулзалтын үеэр олон улсын болон бүс нутгийн аюулгүй  байдлын асуудлаар Орос, Японы харилцан ажиллагааны  асуудлуудыг хөндөв.