Түркийн  Tupras компани ираны нефтийн нийт импортоо 20 % буруулав . Энэ тухай Дорно дахины эдийн засгийн товхимолын  MEES  сайтан  дээр нийтлэгджээ. Дутагдах  ойролцоогоор 1 сая тонн  нефтийг тус улс Ливээс импортлох болно гэж Түркийн эрчим хүчний сайд Танер Йылдызагийн мэдэгдлийг иш татан  уламжилжээ.Дэлхийн 11 орон Иранаас импортлодог нефтийнхээ хэмжээг харьцангуй багажээ. Тэдгээр орнуудын дунд: Япон, Бельги, Чехи, Франц, ХБНГУ, Грек, Итали, Нидерланд, Польш, Испани болон Их Британи байна гэж “Интерфакс “агентлаг мэдээлжээ.Европын орнуудын дараа Азийн орнууд иранаас нийлүүлдэг  нефтийнхээ хэмжээг буурулах юм уу, бүр татгалзах шийдвэр  гаргахаар бэлтгэж байна. Өмнөд Солонгос мэдэгдэлдээ, ийм боломжийг хэлэлцэж байна. Шри-ланк Иранаас хийж байсан  нийлүүлэлтээ АОНЭ-аас худалдаж  авах болсон тухайгаа зарлав. Малайз мөн олон улсын  Ираны хоригт  нэгдэх шийдвэр гаргасан.  Хятад улс  ираны нефтийн импортоо нэгдүгээр сард нийлүүлэлтийн үнэнийн асуудлаар  маргасны улмаас 2-р сард 45 хувиар бууруулсан. Энэтхэг улс АНУ-ын хориг арга хэмжээг үл ойшоон Ираны нефтийн импортоо үргэлжүүлнэ. Ираны нийлүүлэлтийн дүнд Дели нефтийн хэрэглээнийхээ 12 % хангадаг бөгөөд, жил бүр 11 тэрбум доллар зарцуулдаг байна. Ираны нефтийн томоохон худалдан авагч Өмнөд Африк одоог хүртэл татгалзагчдын клубт нэгдээгүй байна.ӨАБНУ-ын гадаадаас нийлүүлдэг нефтийн хэрэглээний 29 %  иранд ноогддог байна. АНУ-ын болон ЕХ-ны дарамт шахалтан дор бусад орнуудын татгалзах болсонтой холбогдуулан  Иран нь өөрийн нефтийн экспортыг багасгахад хүрээд байгаа юм. Ираны байрыг дэлхийн нефтийн зах зээл дээр Саудын Араб, Ирак болон Оман эзлэхэд бэлэн байна.