Сирийн Засгийн газар мягмар гаригт тус улсын  хотуудаас цэргээ гаргаж эхлээд байгаа тухай дэлхийн мэдээллийн агентлагууд уламжилж байна. Мэдээлэлд дурдахдаа, илүү тайван байгаа хотуудаас цэргээ  гаргаж байна. Тогтворгүй байдалтай хотуудад цэргүүд хот дотор биш, хотын гадна байрлаад байна. Өнгөрсөн даваа гаригт НҮБ –ын болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Кофи Аннан хийсэн мэдэгдэлдээ, Сирийн засгийн газар 4-р сарын 10-наас хэтрэлгүй мөргөлдөөнийг  зохицуулахад зориулагдсан  төлөвлөгөөгөөр  ажиллаж эхлэхэд бэлэн байна гэжээ. Мягмар гаригт Аннаны төлөөлөгч мэдэгдэлдээ, НҮБ ойрын өдрүүдэд тус улсын нутаг дэвсгэр дээр энхийн хүчнийхнийг илгээх тухай ярилцахаар  Сири рүү шинжээчдийг илгээнэ. Аннаны төлөвлөгөө нь байлдааны ажиллагааг зогсоож, сирийн цэргүүдийг хотуудаас гаргаж, засгийн газар болоод сөрөг хүчнийхний хооронд яриа хэлэлцээг тогтооход хүн амын  шаардлагатай хэсэгт хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд оршиж буй юм.