Орос улсад анх удаагаа нийгмийн  “Инва Медиа ТВ” суваг  Интернет-форматаар хиймэл дагуулаар дамжуулан  24 цагийн  нэвтрүүлгээ явуулж  эхэллээ.   Суваг 4-р сарын 1 нээс эхлэсэн бөгөөд 4-р сарын 5 ны өдөр нээлтээ хийнэ гэж мягмар гаригт уламжлав.  Арга хэмжээнд ОХУ –ын болон Москва хотын  ЗГ- ын гишүүн, депутатууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл оролцох ажээ. Телевизийн хэвлэлийн албанаас, түүний чадавхитай үзэгчдийн тоо ОХУ –ын нутаг дээр болон  ТУХН, Балтын тэнгисийн орнуудад   нийлээд 35 сая гаруй байх болно гэжээ. “Инва Медиа ТВ” телевизийн хөтөлбөрүүдэд сэтгэлийн тэнхээтэй хүмүүсийн тухай, спорт, соёл урлагийн тухай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд чөлөөт цагаа хэрхэн яаж өнгөрүүлбэл зохих тухай болоод тэд эрхээ яаж хамгаалж байх ёстой  тухай ярих юм.