Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев  албан ёсны бүртгэлгүй улс төрийн намуудын удирдагчидтай хийсэн уулзалт дээр улс төрийн нэгдлүүдийг   шинээр   бүртгэх  журмын тухай хуулинд гарын үсэг зурлаа.  Энэ бол ерөнхийлөгчийн  улс-төрийн системийг ардчилахад чиглэгдсэн багц  хуулийн төслүүдийн  нэг юм. 

Шинэ хуулийн дагуу бүртгүүлэхэд шаардлагатай   намын гишүүдийн  босго: 40 мянгаас 500 хүртэл хүнээр буурч байгаа юм.  Бүртгэлийн журам болон тайлангийн систем  харьцангуй хялбарчлагдсан. Ерөнхийлөгч тэмдэглэхдээ, улс төрийн хөдөлгөөний бүртгэлийн   хүмүүсийн  тоог  нэмэгдүүлэхийг түүнээс ятгаж байсан гэлээ.  Гэхдээ эдгээр саналууд нь хуулийн  эцсийн хувилбарт ороогүй .    

«Бид дэлхий нийтээрээ явж байгаа, орчин үеийн   хэвийн замаар явах ёстой гэж би бодож байна. Дэлхий дахинд, ихэнхи орнуудад намуудын  босго  нэр төдий байдаг.  Тиймээс би  энэ тоон дээр зогсч,  хадгалсан юм. Холбооны хурал намайг дэмжсэнд би баяртай байна» гэж Д.Медведев хэллээ.

Ерөнхийлөгч тэмдэглэхдээ,  Кремльд хуран цугларсан улс-төрчид нь өөрийн  үзэл бодолтой, гэхдээ тэд улс орны аюулгүй байдал, шудрага ёс, иргэдийн эрх чөлөө болон  тав тухтай, амар тайван аж төрх эрх гэх үнэт зүйлсээр эвлэлдэн  нэгдэх ёстой юм.    

“Оросын бүх ард түмний   холбооны “ тэргүүн Сергей Бабурин  тэмдэглэхдээ, дөнгөж сая гарын үсэг зурсан хуулийн дагуу  ойрын үед бид бүртгүүлнэ. Хавар манай нэр дэвшигчид   яг л бие даан нэр дэвшигчдийн нэгэн адил сонгуульд оролцож байсан.  Харин намар манай холбооны нэр дэвшигчид бүсийн  сонгуулиудад төлөвлөгөний дагуу оролцоно.Үндсэн хуулийн хурал байгуулагдана гэж би найдаж байна, тэнд бид ч  бүх намуудын төлөөлөгчдийн нэгэн адил  оролцоно гэв.

Ерөнхийлөгчтэй  хийсэн уулзалтын дараа намуудын удирдагчдын хооронд улс-төрийн  өөрсдийн бодол санааг хамгаалсан болон бусад хүчнийхнийг шүүмжилсэн  хүчтэй мэтгэлцээн өрнөж байв.  Үүнээс үзэхэд ирэх  Орос улсын улс-төрийн улирал маш сонирхолтой     болох нь.