Москвагийн шилдэг тэргүүний гал сөнөөгчид тэнгэр баганадсан байшинд гарсан гал түймэрийг унтраалаа.  4-р сарын 2- нд  “Москва-Сити” ажил хэргийн төвийн  “Восток” тэнгэр баганадах байшингийн барилга дээр гал гарсан юм. Гал салхинд улам ширүүсч байлаа. Баригдаж дуусаагүй барилгыг  гал унтраах системээр тоноглож амжаагүйгээс галынхан 67 давхар барилгын түймрийг гар гал унтраагчаар сөнөөв.  Онцгой  тохиолдлын  энэ үед түймрийг шуурхай хэдэхэн цагийн дотор  унтраав. Аз болход хүний амь эрсдээгүй бөгөөд байшингийн бүтэц гэмтсэнгүй.

”Восток” дээр гарсан түймэр оройн 8 цагийн орчимд гарсан бөгөөд  шөнө  дунд унтраав, нийт  300 метр квадрат талбайг хамарчээ.  Модон хаалт болон бетоны дулаалга нь барилгын хүчтэй гэрэлтүүлэх прожектороос болж шатсан бололтой гэж  ОХУ ын ОБЯ- ны Москвагийн улсын удирдах газрын    хэвлэлийн  албаны тэргүүн Евгений  Бобылев  “Оросын дуу хоолой” радиогийн сурвалжлагчид ярьсан юм.  Гал түймрийг унтраахад гал түймрийн 25 нэгж болон 4 нисдэг тэрэг ажиллажээ.

«Барилга  дөнгөж баригдаж байгаа учраас  тэнд дотоодын автоматаар унтраах систем үгүй байсан юм.  Ер нь бол гал гарах үед температурын  нөлөөтэй тусгай хаалт нээгдэх болон гал унтраах  автомат  төхөөрөмж  ажилладаг юм» гэж Евгений  Бобылев  хэллээ.

”Москва-Сити” цамхагт гарсан гал түймэрийг утраах ажиллагаа нь хосгүй ажил болсон юм. Өмнө нь 2000 онд “Останкино” телевизийн цамхагт гал гарахад түймрийн үеэр гурван хүн амь насаа алдсан юм.

Өндөрт, цамхаг дээр гарсан гал түймэр нь тун хэцүү, бэрхшээлтэй. Үүнд уламжлалт гал сөнөөх аргууд нэмэр болдоггүй. Чухамдаа өндрөөс болоод тэр гэж шинжээчид тайлбарлаж байна. Тэнгэр баганадах барилгуудын дотоодын гал сөнөөх систем нь өндөр даралтын насос болон барилгын дотоод талд нэг давхраас нөгөө давхар руу ус юүлэх нөөцүүдийг агуулсан байдаг юм. Ийм барилгуудын аюулгүй албанаас ажилтануудад  зориулан  галыг эхний шатан дээр нь унтраах гал түймрийн тусгай сургалтуудыг явуулдаг. Эцэст нь хэлэхэд, ийм цамхагууд хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх  аюулгүй байдлаар хангагдсан байх ёстой юм. 

Гэхдээ “Восток” барилга дээр гарсан тохиолдол бол үүнээс өмнөх юм.  Учир нь барилгад  галын  улмаас  их хохирол учирсангүй.  Үүнд уран барилгачдын болон  барилгачдын гавъяа байгаа аж.  Барилга нь онцгой тэсвэрээрээ бөмбөгнөөс хорогдох байрын бэтоноос бат бэх тийм  материалаар  баригдаж байгаа юм гэж барилгын компаний төлөөлөгч Михаил Дворкович тэмдэглээд

«Энэ бетон бол  дээд зэргийн галд тэсвэртэй болон дөрвөн цаг гаруй  өндөр хэмийг тайван тэсвэрлэж чадна.  Дээр температур  нам байдаг бөгөөд  хүчтэй  салхи салхилж байсан ч барилгын бүтэц гэмтээгүй юм. Тэнд бас салхинаас хамгаалагч хаалт тавьсан байсан юм» гэлээ.

”Восток” цамхагийн барилгын ажил удахгүй үргэлжилнэ. Түүнийг нэг жилийн дараа ашиглалтанд өгнө. Гэхдээ саяны гарсан гал түймэр бол энэ төлөвлөгөөг хойш татаж болох юм.  Учир нь барилгачдын өмнө  уг барилгыг ашиглалтанд оруулахын  өмнө  дохиоллын  болон гал түймэр унтраах системүүдийг  тоноглох  ажил  зүй ёсоор тавигдаж байна.  

Гэрэл зураг