Аугаа хөгжмийн зохиолчийн   гэгээн дурсгалд  

Саяхан Москвагийн түүхэн төвийн Брюсовын  гудамжинд оросын гайхамшигтай  морин хийлч болон  хөгжмийн  хосгүй удирдаач Мстислав Ростроповичийн дурсгалд  хөшөө нээсэн юм. Энэ үйл явдал түүний мэндэлсэний 85 жилийн ойд зориулагдсан билээ.

 Мстислав Ростропович - 20 зууны суут  хөгжимчдийн нэг юм. Тэр дэлхийн хамгийн нэртэй хөгжмийн удирдаач байсан, тэр алдартай хөгжмийн зохиолчидтой хамт ажиллаж байсан, виолончель буюу морин хийлд зориулсан бараг бүх сонгодог бүтээлүүдийг  тэр тоглосон. Янз бүрийн цаг үед “ Алдарт Маэстро”   дэлхийн 29 орны төрийн шагналуудыг хүртсэн юм. 2002 онд британий “Таймс”  Ростроповичийг “ одоогийн амьдарч байгаа хөгжимчдийн хамгийн агуу нь” гэж нэрлэсэн юм.  Харин 2003 онд тэр дэлхийн соёлын хамгийн нэр хүндтэй Grammy шагналыг хүртсэн.

Ростроповичийн хөшөөг сонгосон газар санамсаргүй биш юм. Энэ гудамжинд хөгжимчин их дуртай байсан юм. Тэрээр энд өөрийн эхнэр болон охидуудын хамт амьдарч байсан. Тэр Москвагийн хөгжмийн дээд сургууль, нийслэл хотын хамгийн нэртэй сүм рүү явахдаа  үүгээр явж байсан юм.  Эдгээр газрууд нь түүнийг дурсан санагалзах болно. Одооноос энд  аугаа хөгжимчний хөшөө байна.

Хөшөөг нээх ёслолд Ростроповичийн эхнэр, хүүхдүүд, төрөл төрөгсөд болон түүний найзууд, дотны хүмүүс, мэргэжил нэгт нөхдүүд нь байлаа. Түүнчлэн, Орос улсын ерөнхий сайд Владимир Путин ч байв.  Тэр Ростроповичийг гайхамшигтай хөгжимчин байгаад зогсоогүй, энэрэнгүй сэтгэлтэй,  гайхалтай сайн хүн байсан гэв. “Мэдээжийн хэрэг, ийм хүмүүс   манай улсын   бахархал байсан, байх ч болно” гэж ерөнхий сайд Владимир Путин хэлсэн юм. Путины бодлоор,  хөшөө дурсгалыг их сайхан бүтээжээ. Энэ хөшөө Москва хотыг улам бүр чимж байна. Оросын ерөнхий сайд Ростроповичийн энхэр,  нэртэй дуурийн дуучин   Галина  Вишневскаяд Мстислав Ростроповичийн нэрэмжит соёлын өвийн  төв байгуулахад дэмжлэг үзүүлнэ гэж амласан юм.

Хөгжимчний төрсөн өдөр хөшөө нээгээд зогссонгүй. Энэ өдөр Москва хотноо түүний дурсгалд зориулсан  Олон улсын III наадам нээгдсэн юм.   Наадам бүтэн сар үргэлжлэх бөгөөд 4-р сарын 27 н хүртэл үргэлжилнэ.  Түүний дурсгалд  зориулсан концертууд Москва, Санкт-Петербург, Воронеж болон Саратов  хотуудад болно. Ростроповичид зориулсан төрөл бүрийн наадмууд  Герман, Франц, Их Британи болон Италид явагдаж байна.

Владимир Путин хөшөөний нээлт дээр Ростроповичийн тухай түүнийг гайхамшигтай хөгжимчин төдийгүй энэрэнгүй сэтгэлтэй, гайхалтай сайн хүн байсан гэж ярьсан юм. Энэ бол үнэн . 1991 онд Москва хотод төрийн эргэлт болоход Ростропович гадаадад тоглолт хийж байснаа хаяад  эх орондоо ирсэн юм. Тэр  эрх чөлөөний төлөө тэмцэх москвагийн иргэдтэй хамт,  хамгаалалтанд зогсч байсан юм.  Тэр үед даргынхаа тушаалыг сөрөн,  эх орон нэгтнүүдийнхээ өөдөөс буу шагайхаас татгалзсан залуухан цэргийг мөрөн дээрээ унтуулсан аугаа хөгжимчний  ядрангуй бөгөөд аз жаргалтай  царайг дэлхий дахинаараа дэлгэцнээ харсан  юм. Энэ дүрс бичлэг бол эрх чөлөө, сайхан сэтгэл болон хүнийг  хайрлах блэг тэмдэг болсон юм. Мстислав Ростропович чухам ийм л хүн байсан юм.