Москва Ливид хүчирхийллийг бүр мөсөн зогсоож,  сөргөлдөөнийг яриа хэлэлцэлийн замаар шийдвэрлэхийг  уриалж байна.  Энэ тухай тус улсын өмнөд хэсгийн Себха хотод зэвсэглэсэн омгуудын хооронд болсон ширүүн  мөргөлдөөний хариуд ОХУ-ын ГХЯ мэдэгдэл хийлээ.  Зөвхөн сүүлийн  хэдэн өдрүүдэд тэнд 150 орчим хүн алагдаж, 400 орчим  хүн шархаджээ.

Энэ бол  албан ёсны тоо   баримт, гэхдээ хэрэг дээрээ хохирогсдын тоо харьцангүй их байгаа юм. Муаммар Каддафийг  устгасны дараа  их хэмжээний цус асгаруулсан ийм байлдаан гараагүй.Себхад гарсан мөргөлдөөн нь 3-р сард өнгөт  арьстны тубу омгийн удирдагч болон түүний ойрын  хоёр хүнийг алагдсаны дараа  эхэлсэн аж. Нэг хувилбар нь улед-сулейман омгийн араб хүний амийг бүрэлгэсний өс хонзон байж болзошгүй. Өөр нэг тайлбар   бол тубу болон улед-сулейманы омгуудын удирдагчид нь засгийн эрх баригчдын тус бүс нутагт аюулгүй байдлыг бэхжүүлэхэд зориулж олгосон 10 сая доллар буюу 6 сая орчим еврог хувааж чадаагүй явдал байж мэдэх юм.

Цаашдын үйл явдлууд нь  тубу омгийнхны үзэж байгаагаар, угсаатны цэвэрлэгээ, нэг ёсны  геноцидын бодлого  явуулж байна.Түүний төлөөлөгчдийн хэлж байгаагаар, арабын алан хядагчид Себхийн өнгөт арьстай оршин  суугчдын орон гэрийг галдан шатааж, эмэгтэйчүүд, хүүхдүүд, хөгшдийн амийг бүрэлгэж байна. Үүний хариуд тубугийн омгууд  нь өөрийн Өмнөд Ливийн засгийн газрыг байгуулахаар зарласан юм. Тус улсын түүхэн гурван мужийн нэг – Феццана муж автономит болсон. Өмнө нь Киренаика нь өөрийн төвөөр Бенгази хотыг тунхаглан, автономит болсноо зарласан юм. Энэ нь Триполийн эгдүүцэлийг хүргэсэн билээ.  Стратегийн дүгнэлт болон судалгаа шинжилгээний хүрээлэнгийн шинжээч Сергей Демиденко үүнийг иргэний  дайн гарахын шинж тэмдэг гэж үзэж байна.

«Ливи улс  туйлдаж, мөхөлийн ирмэгтээ тулж ирээд байна. Ийм байдалтай байх юм бол цаашдын ирээдүйд “сомальчлалаас” өөр гэрэлтэх юм үгүй. Энэ дотоодын дайн юм. Арабууд тубудтэй, тубуд-туагеруудтай, харин туагерууд нь арабуудтай   дайтаж байна. Зүүн арабууд  баруун нутгийн арабуудын эсрэг байлдана. Зүүн хэсэгт исламистууд болон ялимгүй хэт давруу үзэлтэй  арабын хүн ам дайтах болно.Харин исламын үзэл баримтлагчдын эсрэг элитын омгууд сөрж зогсох болно. Ливийн угсаатан хоорондын мөргөлдөөн нь   ойрын үед бүр ширүүсч, тус улсыг  мөхөлд хүргэнэ. Үүн дээр  Ливи нь  Газрын Дундад тэнгисийн тогтворгүй байдлын эх булаг болох нь эргэлзээгүй юм.  Ливи нь исламистууд, шашны үзлийг хэт баримтлагчид болон   эстремистуудыг  хил залгаа болон Европын  орнуудад нийлүүлдэх болно» гэж Сергей Демиденко хэллээ.

Нөгөөтэйгүүр,  Ливийн өмнө зүгийн    өнгөт арьстнууд  болон арабуудын хоорондын мөргөлдөөн нь бүс нутгийн  шинжтэй болж мэдэх байна.  Тубугийн омог бусад  зэргэлдээ орнуудад, тухайлбал, Чад болон Нигерт амьдарч байгаа нэг омгийнхондоо тусламж авахаар  хандана гэж сүрдүүлжээ.  Тэд  мөн нефтийн хоолойг дэлбэлхээр завдаж байна. Энэ нь олон улсын мөргөлдөөнд хүргэнэ, учир нь Өрнөдийнхөн ливийн нефтийг авахаар бодож тооцоолж байгаа  юм. Тэд босогчдод Муаммар Каддафийн дэглэмийг  унагаж, ливийн баялагт хүрэх гэж  цэрэг-улс төрийн дэмжлэг  үзүүлсэн. Тус улсын  нефтийн орд газруудыг дан омгууд хяналтандаа аваад байгаа одоо үед, өөр автономит нутаг дэвсгэрээр дамжин, гурав дахь автономит улсын  экспортын терминалуудад хүрч байна.  Ойрхи-Дорнодын хүрээлэнгийн ерөнхийлөгч Евгений Сатановский хэлэхдээ

«Өнөөдрийн байдлаар Ливи цорын ганц бодит хүчин бол Каддафийн дэглэмийг  устгахад оролцсон  омгууд, гэмт хэргийн бүлгэмүүд байгаа юм. Мэдээж хэрэг тэд, Сомали юм уу, Судантай адил  нутаг дэвсгэрээ  хуваана. Ливийн  гайхамшигтай  нефтийн нөөцийг тооцон үзэхдээ бид омгуудын “төлөвлөгөөт” дайн дажингуудыг ажиглах болно. Энэ нь өнөөдөр Сомалийн  ураны хүдэрийн нөөц болон  Судан, Өмнөд Суданы хоёрын нефтийн орд газар  болон  дамжуулах хоолойгоо хуваасан хирнээ тохиролцож чадахгүй байгаатай  нэгэн адил юм» гэлээ.

Арабуудын нефтийн болон байгалийн  хийн ашгийн   хуваарилалт нь  Алжиртай хил залгаа  Ливийн дүүрэгт   туагерууд болон арабуудын хооронд  зэвсэгт мөргөлдөөн гархад өдөөн хатгаж байна.  Туагерууд, тубу нар  Каддафийн үед  нефтийн районууд дахь  үндэстний цөөнхийн бүх төлөөлөгчдийн мэдэлд байсан    “нефтийн ашгаасаа”  салж магадгүй гэж эмээж буй юм.