Хүн одоогоос бараг 1 сая жилийн тэртээ гал хэрэглэж эрхлэсэн гэсэн дүгнэлт америкийн хэсэг археологчид хийжээ.Тэд ӨАБНУ-ын Вондерверк хавцалд  гал голомтын үл мөрийг илрүүлэв. Эртний хүмүүс чухам  энд гал асааж байсныг олсон унс, яс нотлон харуулсан хэмээн судлаачид үзэж байна. Энэ нь хүн одоогоос бараг 1 сая жилийн тэртээ гал хэрэглэж эхлэснийг батласан ганц  баримт бишээ. Тухайлбал мөн үед хамрагдах шатсан яс Вондерверкээс холгүй Сварткранс хавцалд олсон билээ. Харин хүн үүнээсс нэлээд өмнө 1,5 сая жилийн тэртээ гал хэрэглэж эхлэсэн хэмээн зарим эрдэмтэд таамаглав. Энэ зун археологчид Вондерверкэд буцаж, дэвшүүлсэн таамаглалаа нотлох баримтыг эрэх юм.