Иран улс зохих хяналтын дор цөмийн энергийг ашиглах эрхтэйг АНУ хүлээн зөвшөөрч байна гэж Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон  америкийн телевизийн сувгуудад ярилцлага өгөхдээ мэдэгдэв. Түүний хэлснээр бол Тегерантэй хэлэлцээ хийх хүрээнд зохих хяналтад  энх тайвны зорилгоор судалгаа хийх  эрх Иранд олгох тогтоол  гаргана гэдэгт Вашингтон найдаж байна.Судалгаа Иранд цөмийн зэвсэг үйлдвэрлэх аюул үүсгэхгүй бол ийм боломж олгох юм. Ираны цөмийн хөтөлбөр  дан энх тайвны зорилготойг батлах нотолгоо зайлшгүй чухал гэж Клинтон онцлов. Түүнчлэн тэрээр Ирантай хэлэлцээний үйл явцыг сэргээхэд чиглэгдсэн Орос, Хятад улсуудын хүчин чармайлтыг сайшаан дэмжив. Сүүлийн үед эдгээр хоёр улсаас дан оновчтой үйл ажиллагаа явуулсан хэмээн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга үзэж байна. АЗ-ийн байнгын гишүүн  таван улс ба Германи Иран улстай  хэлэлцээ 4-р сарын 13-нд Стамбулд хийх тухай үүний өмнө мэдээлсэн билээ. Гэвч Оросын ГХЯ-аас хэлэлцээний өдөр хугацааг батлаагүй байна.