Сөрөг хүчин Мьянмын парламентын гүйцээж сонгох сонгуульд түрүүлснээс хойш Хятад, Энэтхэг ба өрнөдийн орнууд ашиг сонирхолоо тус улсад хамгаалахын төлөө их тоглоом хийж мэднэ гэж Стратегийн судлалын хүрээлэнгийн шинжээч Борис Волхонский үзэж байна. Сөрөг хүчний тэргүүн Нобелийн энх тайвны шагналтан Аун Сан Су Жи анх удаа депутатын мандаттай болов. Энэ үйл явдлыг «мяьянмын хавар» гэжээ.

Радикал сөрөг үзэлтэн Аун Сан Су Жи 2010 оны парламентын сонгуульд оролцоогүй. Учир нь 15 жил гэрийн хорионд байх хугацаа нь санал хураалтын дараа дуусав. Энэ удаад түүнийг гүйцээж сонгох сонгуульд оролцуулах зөвшөөрөл өгчээ. Энэ нь Мьянмын эрх баригчдаас өрнөдтэй эвлэрэх замаар хийсэн алхам билээ. Тэд нэг жилийн өмнө нэлээд  их найр тавьж, цэргийн хунтыг тараах тухай зарлсан билээ. Генералууд засгийн эрхэнд байх явдлыг АНУ ба ЕХ эсэргүүцэж олон жилийн хатуу хориг тогтоосон юм.

Харин Хятад Мьянмтай улс төр, эдийн засгийн хэлхээ холбоог  идэвхтэй хөгжүүлж, эцэст нь нутаг дэвсгэрий нь дамжин Энэтхэгийн далайд гарах боломжтой болсон. Өрнөдийнхөн  Хятад Энэтхэгийн  далайд  гарсаныг алмайрч цаг алдсан учир одоо сөрөг хүчинд тулгуурлах болсон гэж Борис Волхонский хэлээд

«Ашиг сонирхолынхоо төлөө хөөцөлдэх нь дамжиггүй. Эдүгээ Аун Сан Су Жи сөрөг хүчний нэрт төлөөлөгч болсон юм. Иймээс өрнөдийнхөн  түүнийг хожмын нийт үндэсний удирдагч болгохоор бүхнийг хийнэ. Сөрөг хүчин засгийн эрхэнд гарч байна гэхэд эртдэнэ. Хэтдээ түүнийг АНУ ашиглах нь дамжиггүй. Аун Сан Су Жиг засгийн эрхэнд гаргахыг тус улс оролдоно. Тэгснээрээ Хятадаас  холгүй бас нэгэн түшиц газартай болно» гэв.

Сөрөг хүчний төлөөлөгчдийг парламентын сонгуульд оролцуулсан нь тэмдэглэлтэй үйл явдал болсон. Доод танхимын 435 суудлаас 45 нь сул боллоо. 2010 онд эрх баригч намаас нэр дэвшсэн өнөөгийн засгийн газрын сайд нар парламентаас засгийн газарт эргэн ирж байна. Цэргийнхний хяналтад байгаа намуудын төлөөлөгчид олонхи суудлыг эзлэжээ. Цэргийнхэн бүр нэг жил энгийн хувцастай байна. Москвагийн УИС-ийн Ази Номхон далайн судлалын төвийн удирдагч Евгений Канаев  таамаглан хэлэхдээ

«Зүүн-өмнөд Азийн геополитикийн бодлого ба мьянма-хятадын харилцаанд зохисгүй байдал үүсэхгүй.Байдал нааштай болсон ч АНУ ойрын үед хориг арга хэмжээгээ зогсоохгүй. Харин хятад-мьянмагийн эдийн засгийн хамтын ажиллагаа маш давшингүй хөгжиж байна. Мьянмын эрх баригчид ийн нөөц боломжоо алдахыг хүсэхгүй бололтой» гэлээ.

Мьянмын засгийн газраас өрнөдийн хориг арга хэмжээг зогсоохоор хятадын тусламжаас татгалзахгүй байхад нөлөөлөх зорилгоор Бээджингээс бололцоотой бүхнийг хийнэ. Тэр тусмаа өрнөдийнхөн хориг арга хэмжээгээ зогсоохын тулд Мьянмад хүний эрхийг хамгаалах талаар бодит ахиц дэвшил гараагүйг үл тоомсорлох ёстой.

Хятад Мьянмад өөрийг нь тэргүүн байрнаас шахаж гаргасанд сэтгэл түгшиж байгаа Энэтхэг улс ч «мьянмагийн хавар» гэгчээр завшихийг оролдох бололтой. Гэвч өрнөдийнхэн Хятадын байрыг эзлэх боломж Энэтхэг улсад олгохгүй.