Оросын нийслэлийн «Москва-Сити» үйлдвэр худалдааны төвийн тэнгэр баганадсан байшин гал түймэрт нэрвэгдснээс хойш эзэд нь гал сөнөөх нэмэлт нисдэг тэрэг худалдан авах бодолтой байна. Түймэр ахин гарсан үед төвийн дэвсэгр нутагт байх нисдэг тэргийг хэрэглэж болно гэж «Сити» компанийн ерөнхийлөгч Андрей Лукьянов хэллээ. Москвагийн төсвийн хөрөнгөөр гал сөнөөх хоёр нисдэг тэрэг авсан. Харин бас нэг нисдэг тэрэг шаардагдаж байна  гэж урьд тэрээр мэдээлжээ. Москва  нэмэлт нисдэг тэрэг худалдан авахад оролцоно гэж Лукьянов найдаж байна. Нисдэг тэрэг 15 сая долларын үнэтэй. Тэнгэр баганалдсан байшинд өчигдөр орой түймэр асав. Байшингийн дээвэрт амархан гал авалцах тавиур дээр байсан тольдуураас болж гал ассан хэмээн үзэж байна. Цахилгаан шат байшинд ажиллахгүй байсан учир гал сөнөөгчид 67-р давхарт  шатаар явган явж хүрэв. Эцэст нисдэг тэргүүдийг гал сөнөөхэд хэрэглэжээ. Бараг 300 ам метр талбай шатсан хийгээд хүмүүс хэлмэгдсэнгүй.

Гэрэл зураг