Пхеньяны цөмийн хөтөлбөрийн асуудлаархи хэлэлцээнд ахиц дэвшил гараагүй учраас Японы засгийн газар БНАСАУ-ын эсрэг хоригийн хугацааг бас нэг жилээр сунгав. Мөн хугацаа 4-р сарын 13-нд дуусах байсан хийгээд 8 дахь удаагаа сунгасныг Киодо агентлаг мэдээллээ. Түүнээс гадна БНАСАУ хиймэл дагуулаа хөөргөвэл нэмэлт хориг арга хэмжээ авч болзошгүй. БНАСАУ энэ сарын 12-16-ны хооронд хиймэл дагуулаа хөөргэж, баллистик пуужингийнхаа туршилтыг халхавчлана хэмээн Япон улс үзэж байна. Умард Солонгос цөмийн туршилт хийсэнтэй холбогдуулан Япон улсаас 2006 оны 10-р сард тус улсын эсрэг хориг тогтоосон билээ. БНАСАУ-ын экспорт, импортыг бүрэн хоригложээ. Түүнчлэн Умард Солонгосын далбаа бүхий хөлөг онгоцуудыг японы боомтуудад оруулахыг хориглов. Хориг арга хэмжээний хугацааг хагас жил дутам сунгаж ирсэн хийгээд 2009 оны 4-р сард нэг жилийн хугацаагаар  сунгах тухай шийдвэр анх удаа гаргажээ. Мөн тэр үед БНАСАУ-аас гаргах, оруулах хөрөнгө мөнгөний хэмжээ тогтоов. Тус шийдвэр БНАСАУ-аас баллистик пуужин хөөргсөнтэй холбоотой. 2010 онд хоригийн хугацааг бас дахин нэг жилээр сунгасан билээ.