АНУ, Их Британи, Франц гурав НҮБ-ын АЗ-өөс сирийн асуудлаар шинэ мэдэгдэл гаргахын төлөө тэмцэнэ гэж өнөөдөр  НҮБ-ын дипломат ажилтнууд  сэтгүүлчдэд мэдээлэв. Бэлтгэж эхлэсэн мэдэгдэл «сирийн эрх баригчдаас цэрэг цэвсгээ сөрөг хотуудаас 4-р сарын 10-нд л гаргахыг тогтоох ёстой» Сирийн асуудал эрхлэсэн онц эрхт төлөөлөгч Кофи Аннан өчигдөр АЗ-ийн гишүүдийн өмнө үг хэлэхдээ Сирийн байдлыг хэвийн болгох төлөвлөгөөг нь практик хэрэг дээр хэрэгжүүлж эхлэх ийм өдөр хугацааг дурджээ. Өрнөдийн мэдэгдэлд «Аннаны төлөвлөгөөг биелүүлж эхлэх амлалтаа биелүүлэхгүй бол цаашид арга хэмжээ авахыг Сирийн ерөнхийлөгчэд анхааруулжээ». Мөн 3-р сард НҮБ-ын АЗ-ийн даргын мэдэгдэл ийм сануулгыг бас агуулсан билээ. Шинэ мэдэгдлийг өнөөдөр НҮБ-ын АЗ-ийн 15 гишүүний дотор тарааж, пурэв гаригийн хуралдаанаар батлахын тулд маргааш хаалттай хэлэлцүүлэг хийх тухай «Интерфакс» агентлаг мэдээлэв. НҮБ-ын АЗ-ийн гишүүд  мэдэгдлийн төслийг хэлэлцэх үеэр Орос улс түүнд зохисгүй хандаж байгаагаа илэрхийлж болзошгүй. Москва Ананы төлөвлөгөөг хэрэгжүүлэх туйлын өдөр хугацаа тогтоохыг эсэргүүцэж байна.