Тюменьд АТR -72 нисэх онгоц унасан газарт аврах ажиллагаа үргэлжилж байна. Аврагчид өнөөдөр үдээс хойш ажлаа дуусгах бодолтой байна гэж өнөөдөр бүс нутгийн Онц байдлын яамны хэвлэлийн албаны төлөөлөгч «Интерфакс» агентлагад мэдээлэв. Мөн  амь үрэгдэгсдийн цогцуудыг тодорхойлж эхлэх тухай тэрээр мэдээлжээ. Төрөл төрөгсед нь нисэх онгоцны осолд амь үрэгдсэн 18 хүнийг таниад байна. Сургут руу нисч гарсан «ЮТэйр» нисэх онгоцны компанийн АТR онгоц  өчигдөр өглөө Тюмень хотын «Рощино» нисэх онгоцны буудлаас нисч гармагц унажээ .Онгоцонд сууж явсан 43 хүнээс 31 нь амь үрэгдэж, 12 нь шархдаж бэртэв. Улс хоорондын нисэх  хүчний хорооноос баримт бичиг, «хар хайрцаг» гэгчийн бичлэгийг судлаж дуусснаас  хойш онгоц сүйдсний шалтгааныг мэдээлэх юм. Онгоцны бүхээгийн бичлэг бүхий хайрцагуудыг Москвад авчирэв. Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев амь үрэгдсэн ба шархдаж бэртсэн хүмүүсийн гэр бүлүүдэд аль болохоор туслах даалгавар өгчээ. 4-р сарын 4-нд Тюмень мужид гурван өдрийн гашуудал зарлана.