Сири улс хүнд хуягт техникийг хотуудаас нэн даруй гаргаж, бүх цэргийг 4-р сарын 10-аас наана самуун дэгдээсэн хотуудаас гаргахыг зөвшөөрөв. 4-р сарын 12-нд гэхэд Дамаск сөрөг хүчинтэй гал зогсоох дэглэм тогтоох төлөвлөгөөтэй байна гэж мэдээллийн агентлагууд уламжлав. Сирийн ерөнхийлөгч Башар Асад байдлыг зохицуулах төлөвлөгөөг нь 4-р сарын 10-аас оройтолгүй хэрэгжүүлж эхлэхэд бэлэн байна гэж өчигдөр орой НҮБ ба Арабын улсуудын холбооны Сирийн асуудал эрхлэсэн онц эрхт төлөөлөгч Кофи Аннан АЗ-д мэдэгдлээ. Аннан АЗ-д үг хэлэхдээ гал зогсоох дэглэмийг хэрхэн даган мөрдөхийг ажиглах   НҮБ-ын ажиглагчдыг Сири улс руу явуулахыг  уриалав. Бүх цэргийг хотуудаас  гаргаснаас хойш 48 цаг өнгөрсний дараа Сирид гал зогсоох дэглэм тогтооно гэдэгт тэрээр найдаж байна. Асад ийн төлөвлөгөөтэй байгааг НҮБ-д суугаа Сирийн байнгын төлөөлөгч Башар Жафари батлаад сөрөг хүчнээс Аннаны төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр хүчин чармайлт гаргана гэдэгт Дамаск найдаж байгааг тэмдэглэв. Өрнөдийн орнуудын төлөөлөгчид Сирид ахин мөргөлдөөн гарсныг харгалзан Аннаны төлөвлөгөөг биелүүлэх талаар эргэлзэж байгаагаа илэрхийлэв. Гэвч  эдгээр улс НҮБ-ын хуучин Ерөнхий нарийн бичгийн даргын хучин чармайлтыг дэмжихээ илэрхийлжээ.Сирийн эрх баригчдад тавьсан бүх цэргийг хотуудаас гаргах шаардлагыг Орос улс дэмжиж байна гэж ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров өчигдөр мэдэгдлээ. Сирийн засгийн газар цэргээ хотуудаас түрүүлж гаргах ёстой гэж Оросын ГХ-ийн сайд хэлэв. Сөрөг талаас дэмжихгүй бол Аннан ба сирийн засгийн газрын хүчин чармайлт үр дүнд хүрэхгүйг Сергей Лавров онцложээ.