Эрхүү хотын эрдэмтэд  мод, хуванцарыг орлох  хосгүй шинж чанартай материалыг аж үйлдвэрийн хаягдлаар хийжээ. Шинэ материал шинж чанараараа жинхэнэ модтой төстэй боловч,  гал, илч, хүйтэнд илүү тэсвэртэй, бөх  бат ба хямдхан байна. Экологийн талаар аюулгүй инновацийн шинэ бүтээлийг «винизол» хэмээн нэрлэжээ. Оросын ба гадаадын намхан байшин барьдаг компаниуд түүнийг сонирхож байна.

Бид 2,5 жилийн өмнө винизол дээр ажиллаж эхлэсэн гэж төслийн удирдагч, техникийн ухааны доктор, Эрхүүгийн техникийн их сургуулийн ашигт малтмалыг баяжуулах танхимын профессор Елена Зелинская  «Оросын дуу хоолой» радиод мэдээлээд

«Энэ санал хотын үйлдвэрүүдийн дэвсгэр нутагт овоолсон их хэмжээний хог хаягдлыг арилгах асуудалтай холбогдон бий болсон. Бид экологийн асуудал дээр ажиллаж байгаа болохоор янз бүрийн хог хаягдлыг устгах, ахин боловсруулах арга барилыг олохыг оролдсон. Янз янзын хоёр төрлийн хаягдал-полимер, эрдэсийг хослуулж тухайлбал илчит станцад шатаасан нүүрсний үнс хэрэглэхээр шийдвэрлэсэн. Зөвхөн Эрхүү мужид ийм 1,5 сая гаруй тонн үнс бий. Хаягдлаар барилгын материал хийх санал урьд өмнө ч дэвшүүлсэн. Бид эрдэмтэдтэй хамтран шинэ материалыг боловсруулж, их сургуулийн тусламжтайгаар аж үйлдвэрийн загвар болгосон» гэв.

Инновацийн үйлдвэрийг саяхан Эрхүүгийн техникийн их сургуулийн технопаркын сууринд байгуулав. Их сургуулиас технологийн дамжлагыг худалдан авахад 12 сая рубль гаргасан явдал шинэ төрлийн винизол зохион бүтээх технологийг боловсруулж турших боломж эрдэмтдэд олгож байна. Технологийн дамжлага жилд бараг 55 мянган ам метр материал үйлдвэрлэж, зарцуулсан хөрөнгөө 1,5 жилийн дотор нөхөх боломж олгосон. Винизол бол иж бүрэн материал юм. Иймээс эрэлт хэрэгцээтэй байх нь эргэлзээгүй  гэж Елена Зелинская хэлээд

 «Винизол шатахгүй, чийг нэвтрүүлэхгуй учраас гадна талын ажилд нэн чухал юм. Усан шингэлгүй доошоо гоожиж байна. Эдгээр шинж чанар нь хэрэглэгчийн сонирхолыг татана» гэв.

Хэтдээ винизол модон төдийгүй полимерын материалыг орлож, бүх барилгад хэрэглэгдэнэ. Хаягдлыг түүхий эдийн хувьд  хэрэглэх нь  байгалийн нөөцийг хадгалж төдийгүй экологид аюулгүй нэлээд хямд бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж олгож байна.

Хог хаягдлыг ахин боловсруулж ашиг тустай материал болгон хувиргах асуудал аль хэдийнэ тулгарлаа. Гэвч түүнийг шийдвэрлэхэд хэцүү. Жишээ нь органик хаягдлаар биохий үйлдвэрлэхийг европынхон оролдож байна. Зөвхөн Германид ийм 9 мянга гаруй үйлдвэр ажиллаж байна. Австралихан хөдөө аж ахуйн хаягдлыг бензин, дизелийн ба нисэх онгоцны түлш болгож байна. Биологийн үлдэгдлийг  ахин боловсруулж нүүрс болгож буй  дэлхийн ганц завод Польшад ажиллаж байна. Түүний чанар чулуун нүүрснээс дутуу биш хийгээд хүрээлэн буй орчинд хохирол учруулахгүй  юм.